solongonews
Монгол үндэсний хувцас загварын шийдвэрт тэмцээн болно
2018-11-15 15:44
Монгол үндэсний хувцас загварын шийдвэрт тэмцээн энэ сарын 19-д болно.

Монгол үндэсний хувцас загварын 15 дахь удаагийн урлагийн наадмын шийдвэрт тэмцээний бэлтгэл ажлын тухай ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.
Монгол үндэсний хувцас загварын 15 дахь удаагийн урлагийн наадмын шийдвэрт тэмцээн нь 11 дүгээр сарын 19-өөс 24-ний өдрүүдэд Хөххотод болох юм байна.

Энэхүү наадмыг ӨМӨЗО-ы Соёл, Аялал Жуулчлалын Яамнаас зохион байгуулж байгаа бөгөөд уралдаан тэмцээн, тоглолт үзүүлбэр, загварын нээлт зэрэг олон арга хэмжээг нэгтгэн, Өвөр Монголын түүх соёлыг харуулан, соёл аялал жуулчлалын нэгдлийг ахиулж байна.

Энэхүү урлагийн наадам нь энэ оны 05-р сараас Өвөр Монголын аймаг хотуудад удаа дараалан зохион байгуулагдаж, шийдвэрт уралдаанд нийт 159 баг оролцож байгаа бөгөөд Ганьсү муж, Хөхнуур, Шиньжян, Юнь Нань мужийн 4 баг оролцох аж.

Уралдаан нь уламжлалт хувцас, өвлийн улирлын уламжлалт хувцас, орчин үеийн хувцас, ажил хэрэгч, аяллын, сурагчийн хувцас гэсэн 6 төрөлд зохион байгуулагдах юм байна. Урлагийн наадамд шалгарсан шилдэг бүтээлийг 11-р сарын 23, 24-ний өдрүүдэд болох монгол хувцас загварын урлагийн наадмын үдэшлэгийн үеэр сонирхуулах болно.

Үдэшлэгт ӨМӨЗО-ы үндэсний цөөнхийн 3 баг болон Монгол Улс, ОХУ-аас хүрэлцэн ирсэн хувцас загварын төлөөлөгчийн багийн үзүүлбэрийг сонирхуулах юм.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : Solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл