
Энэ нь Бугат хотоос Иркутск хотноо хүрэх олон улсын агаарын аялал албан ёсоор нэвтэрснийг харуулж байна. Тус ээлжийн онгоцонд зорчигчид дүүрэн байлаа.

Онгоц Иркутск хотод хүрэхэд ОХУ-ынхан тэдний хүндэт ёслол болох талх болон давсаар зочдоо угтлаа
Бугат хотоос Иркутск хүрэх олон улсын агаар аяллыг Тяньжинь агаар аяллын компани хариуцаж байна. Тэр нь А320 хэлбэрийн зорчигчдын онгоцыг хэрэглэж буй бөгөөд нислэгийн нийт цаг нь 2 цаг 20 минут зарцуулдаг. Энэхүү онгоц долоо хоног тутамд хоёр удаа аялах юм байна. Долоо хоног бүрийн мягмар, бямба гарагуудад нислэг хийнэ. GS7943 ээлжийн онгоц нь 11: 30 -д Бугат хотоос хөөрөөд 14:00 цагт Иркутск хотод хүрнэ. GS7944 ээлжийн буцах онгоц нь 15:40 Иркутскээс хөөрч 17:50 Бугат хотод хүрэх юм байна.
