solongonews
Мэргэжлийн ур чадварын тэмцээн болно
2017-06-23 11:27
Өвөр Монгол орны мэргэжлийн ур чадварын тэмцээний шигшээ тэмцээн дараа сард зохиогдоно.

        ӨМӨЗО-ны Хүний нөөц, нийгмийн баталгааны танхим, Иргэдийн явдлын товчоо, Шуудангийн товчоо, Ажилчны эвлэл, Эвлэлийн хороо, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудаас хамтран зохион байгуулсан 2017 оны Хятадын мэргэжлийн ур чадварын тэмцээний Өвөр Монгол дахь салбар талбайн шигшээ тэмцээн 7 дугаар сарын эхнээс 8 дугаар сарын эцсийг хүртэл зохион байгуулагдах болно.

Тэмцээний хүрээнд кардон зургийн дизайн, шууданч, сийлбэрчин, өндөр настныг асрагч, нялх хүүхэд асрагч гэх зэрэг 12 салбарын мэргэжлийн хүмүүс оролцож, ур чадвараа шалгуулах бөгөөд тухайн мэргэжлийн салбартаа манлайлагч Өвөр Монголын “5.1 хөдөлмөрийн шагналтан”-ын өргөмжлөлд нэр дэвших боломжтой юм байна. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Умардын Мэдээ Мэдээллийн сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл