solongonews
Өвөр Монголын бизнесменүүдийн их хурал болов
2018-08-24 21:26
ӨМӨЗО-ы Засгийн газраас санаачлан Ордос хотын Засгийн газар, ӨМӨЗО-ы Үйлдвэр худалдааны холбоо, ӨМӨЗО-ы Санхүүгийн албанаас зохион байгуулсан хоёр дахь удаагийн Өвөр Монголын бизнесменүүдийн их хурал 08-р сарын 23-ны өдөр Ордос хотод зохион байгуулагджээ.

ӨМӨЗО-ы Намын хорооны нарийн бичгийн дэд дарга, ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяолинь гадаад дотоодод байгаа Өвөр Монголын бизнесменүүдийг халуун дотноор хүлээн авч буйгаа илэрхийлээд: - Өвөр Монгол нь чинээлэг нийгмийг бүх талаар биелүүлэх шийдвэрт ялалтын шатандаа байна. Ши Жиньпин даргын зааврын дагуу бид шинэ хөгжлийн замаар, эдийн засгийн чанар сайтай хөгжил, ядуурлаас ангижрах ажил, үндэстний эв нэгдэл, хил хязгаарын амар тайван байдлыг ахиулж байна. “Өвөр Монгол” хэмээх үг брэнд болж, Өвөр Монголчуудыг баярлуулж байна. Бид илүү нямбай бүтээн байгуулж, сэтгэл тавин хамгаалж, “Өвөр Монгол” брэндийг дэлхий дахинд дуурсгах хэрэгтэй. Өвөр Монголд хүсэл эрмэлзэл болон алтан боломж олон бий. Өвөр Монголын бизнесменүүд бол шилдэг хүмүүс болно. Цаг үеийн хүсэл мөрөөдлийг цогцлоогч бөгөөд хөөцөлдөгч, мөн нутаг усаа бүтээн байгуулах чухал хүч болно. Нутаг усаа сурталчлан, нутаг усаа бүтээн байгуулж, харилцан туслалцан эв найртай тэмцэж, хамтдаа үзэсгэлэнт сайхан Өвөр Монголоо бүтээн байгуулж, хамтдаа шинэ цаг үеийн үлгэр жишээ ӨЗО-ыг бүтээн байгуулахыг хүсэж байна гэжээ.

Хятадын Ардын бизнесийн эвлэлийн орлогч дарга Ван Вэй: - Нутгийн хайр, төрлийн хайр, найзын хайр, бизнесийн хайраар холбоо болгон байгуулсан Өвөр Монголын бизнесменүүдийн их хурал нь Хятад улсын дотоод гадаадын бизнесменүүдийн харилцах чухал тээвэрлэгч болов. Энэ нь нэг сэтгэл, нэг чиглэл, нэг үйл ажиллагаагаар хамтын хүч болгон Өвөр Монголын бизнесменүүдийн хүч чадлыг нягтруулж, Өвөр Монголын бизнесменүүдийн эрч хүчийг харуулан, Өвөр Монголын бизнесменүүдийн брэндийн чухал тавцанг байгуулсан.

Их хурлын үер форум зохион байгуулж, 8 мэргэжилтэн болон бизнесменүүдийн төлөөлөл илтгэл тавив. Их хурлаар Өвөр Монголын бизнесменүүдийн Ордосын санаачилгыг нийтэлжээ.

 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл