Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 22-ны өдөр Ардын Их Хурлын танхимд Хятадад албан ёсоор айлчилж буй Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй хэлэлцээ хийсэн байна.
Ли Кэчян: Хятад, Камбож гүн зузаан уламжлалт найрамдалтай, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа их хөгжиж, Хятад, Камбожийн найрамдлын үр үндэс хоёр орны ард түмний сэтгэлд гүн суусан билээ. Өчигдөр, Ши Жиньпин дарга тантай уулзсан. Камбожийн талтай хамт хичээж, харилцан хүндэтгэж, эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа амжилтад хүрэх үзэл санааны дагуу Хятад, Камбожийн стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ хүчээр сэлбэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Хун Сен: - Хятад бол Камбожийн хамтын ажиллагааны дотно түнш юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд Камбожийн тал баяр хүргэж, Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн агуу их амжилтаар бахархаж байна. Урт хугацааны турш Хятадын тал гуйвшгүй ихээр дэмжиж тусалсан явдалд Камбожийн тал талархдаг юм. Хятадын талтай уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн чадавх, эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, ардын амьжиргаа зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, нийгэм соёлын солилцоог өргөжүүлэн, олон улс, бүс нутгийн үйл хэргийн явц дахь хамтын ажиллагаагаа нягтруулж, Хятад, Камбожийн стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулан, улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
