Хурлын үеэр Намын Сахилга бат шалгах төв комиссын ажлын тайланг сонсож, 2018 оны намын хэв суртал, засаглалыг бий болгох, авилгалтай тэмцэх ажлыг байрлуулсан байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед шилжин орсон учраас манай нам эрхбиш шинийг сэдэж, шинэлэг сэтгэх хэрэгтэй. Намын байгуулалтаа чангатгахыг баримтлан, авилгатай тууштай тэмцэх ёстой. Намын Сахилга бат шалгах төв комисс Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдлага болгон, намын байгуулалтаа бүх талаар чангатгах улс төрийн үүрэг хариуцлагаа бүрэн гүйцэтгэж, Намын дүрэм, намын бусад дүрэм тогтоолыг тууштай хамгаалж, ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг хэрэгжүүлж буй байдлыг шалган, Намын Төв хорооны бодлого тохируулалтын хэрэгжилтийг ахиулах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Хурлын өмнө Ши Жиньпин дарга Төв хорооны УТТ-ын Байнгын хорооны хурлыг хуралдуулж, Сахилга бат шалгах төв комиссын гол ажлын байдал, XIX сонгуулийн Сахилга бат шалгах төв комиссын II бүгд хурлын бэлтгэл ажлын тухай тайланг сонсжээ.
Хурлаар 1-р сарын 11-13-нд ХКН-ын XIX сонгуулийн Төв хорооны II бүгд хурлыг хийх шийдвэр гаргасан байна.
