solongonews
Ши Жиньпин дарга Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав
2019-01-31 21:52
Ши Жиньпин дарга Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Синьхуа агентлагийн мэдээгээр 31-ний өдөр Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин Катарын Эмир Шейх Тамимтай уулзав. Харилцан итгэлцлээ эрчимжүүлж, эрх тэгш харилцан ашигтай, хамтдаа хөгжсөн Хятад, Катарын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхээр хоёр орны төрийн тэргүүн нар санал нэгдсэн байна.

Ши Жиньпин дарга:

- 2014 онд би эрхэм Эмиртэй Бээжин хотод Хятад, Катар хоёр тал стратегийн түншлэлийн харилцаа зарлаж, хоёр талт харилцаагаа хөгжүүлэх нийтлэг ойлголтыг бий болгосон. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар эдгээр нийтлэг ойлголтууд амжилттай хэрэгжиж, хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж чадсанд би баяртай байна. Хятадын тал Катарын талтай уялдаа холбоогоо ахиулж, улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлэхийг хүсэж байна. Хоёр тал цаашид иргэдийн солилцоо, дээд шинэ техник, соёл, спорт болон хэвлэл мэдээллийн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, 2022 онд Хятад улсад зохиогдох өвлийн олимпийн наадам болон Катарт зохиогдох Хөл бөмбөгийн ДАШТ-г хамтаар амжилттай зохион байгуулъя гэж хэллээ.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн нар хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

 

 

 

 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл