solongonews
Ли Чян Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асадтай уулзав
2023-09-26 10:15
Ли Чян Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асадтай уулзав.

   Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 09-р сарын 25-ны өдөр Азийн XIX наадмын нээлтийн ёслолд оролцохоор Хятад улсад ирсэн Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асадтай уулзжээ.

   Ли Чян хэлэхдээ "Хятад, Сири хоёрын нөхөрлөл урт удаан хугацааны түүхтэй бөгөөд хоёр улс салхи бороон дундуур нэг завинд сууж байгаа жинхэнэ найзууд юм. Хятад улсын дарга Ши Жиньпин, Сирийн ерөнхийлөгч нар Ханжөү хотноо үр өгөөжтэй уулзалт хийж, Хятад, Сирийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг хамтран зарласан бөгөөд энэ нь шинэ зураг төсөл боловсруулж, хоёр талын харилцааны хөгжилд шинэ эрч хүч оруулсан юм. Хятад улс Сиритэй хамтран хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг дэмжин, шинэ үр дүнд тасралтгүй хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тус өгөхөд бэлэн байна" гэв.

   Башар Хятад улсад болж буй Хангжөүгийн Азийн XIX наадмын нээлтийн ёслолыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд, Хятад улс Сирийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжиж, хүмүүнлэгийн хямралыг намжааж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэхэд үнэтэй туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлэв. 

   Башар хэлэхдээ "Хятад улс олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж, Сири-Хятадын харилцаа улам бүр бэхжиж, харилцан итгэлцэл гүнзгийрч, Сири улс Хятадтай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосондоо бахархаж байна гэжээ. Сири улс “бүс ба зам” санаачилга болон дарга Ши Жиньпиний санал болгосон дэлхийн гурван том санаачилгыг дэмжиж, дээр дурдсан санаачилгуудыг хэрэгжүүлэх, эдийн засаг, соёлын болон бусад салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх, хоёр талын нийтлэг эрх ашгийг хамгаалахад Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна" гэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл