Өвөр Монголын Өөртөө Засах Орны УТЗ-ний намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн дарга Ли Шюлин 01 дүгээр Сарын 26-ны үдээс хойш Хятад улсын Улс ардын намын хувьсгалт хороо, Хятад улсын ардчиллаар улсаа байгуулах хурал, “9·3” эрдэм шинжилгээний нийгэмлэгийн ярилцах дугуйланд хүрч, гишүүдийн хамт Засгийн газрын ажлын тайланг ярилцав.
Ли Шюлин хэлэхдээ: - 2019 онд Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд Ардын УТЗ байгуулагдсаны 70 жилийн ой, энэ жилийн УТЗ-ний ажлыг сайн хийхийн ач холбогдол маш чухал юм. Бүх ардчилсан нам бүлэг, Ши Жиньпин даргын шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санаа болон намын XIX их хурлын үзэл санааг гүн гүнзгий суралцаж, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Ардын УТЗ-ний ажлыг сайжруулах тухай чухал үзэл баримтлалаас үүрэг тушаалаа оновчтой тогтоож, тушаал хариуцлагаа гүйцэтгэхийг баримталж, тушаал хариуцлагаа гүйцэтгэх ухамсраа дээшлүүлж, Өвөр Монголын чанартай хөгжил, үндэстний агуу их сэргэн мандалтад үзэл санаагаа нэгдүүлж, оюун ухаан хүч чадлаа нягтруулах хэрэгтэй гэж зааварлав.
Ли Шюлин: - Мэдээллийн эрин үеийн онцлогийг чанга эзэмшиж, үүрэг тушаал хариуцлагаа гүйцэтгэх чадвараа нэмэгдүүлж, үг ярианы чадвараа дээшлүүлж, шинэ цаг үеийн УТЗЗ-ний гишүүдийн шинэ дүр төрхийг илэрхийлсэн шинэ зүтгэл гаргах хэрэгтэй гэж чухалчилжээ. ӨЗО-ны УТЗ-ний зохицуулан үйлчлэх ажлаа илүү сайн хийж, зөвлөх арга замаа шулуутган, ардчилсан нам бүлгийн тушаал хариуцлагаа гүйцэтгэхэд сайн сайхан тавцанг хичээн байгуулж, УТЗ-ний ажлыг хамтдаа ахиулан дахин шинэ нэг шатанд гаргана гэв.
