Хятад улсын дарга Ши Жиньпин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Уругвайн ерөнхийлөгч Лакаллетай 11-р сарын 22-ны өдөр Ардын Их Хурлын Танхимд хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Уругвайн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон дээшлүүлнэ гэж мэдэгдэв.

Ши Жиньпин хэлэхдээ ”2023 онд Хятад, Уругвай дипломат харилцаа тогтоосны 35 жил, Уругвай "Бүс ба зам" санаачилгын хамтын бүтээн байгуулалтад нэгдэн орсны 5 жилийн ой тохиож байна. Одоогоос 35 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа цэцэглэн хөгжсөн байна. Ялангуяа цар тахлын эсрэг хоёр улс бие биедээ тусалж, тахлын эсрэг хамтдаа тэмцэж, Хятад, Уругвайн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хүрсэн. Хятад улс Уругвайн талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоохыг шинэ эхлэл, шинэ зохицуулалт болгон, хоёр орны харилцааны түвшинг ахиулж, хоёр орны хамтын ажиллагааг баяжуулж, Хятад Уругвайн харилцааг өөр өөр хэмжээ, тогтолцоо, соёлтой улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны үлгэр жишээ болгож, тус тусын улс орны хөгжилд илүү сайн үйлчилж, хоёр орны ард түмний сайн сайхан амьдралд туслахад бэлэн байна” гэв.

Лакалле хэлэхдээ “Уругвай, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан, Засгийн газрын болон эдийн засаг худалдааны чухал төлөөлөгчдийг тэргүүлэн Хятадад айлчилж байгаадаа баяртай байна. Уругвай, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш 35 жилийн өмнө, хоёр орны харилцаа эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг баримталж, хоёр намын улс төрийн харилцан итгэлцэл бат бөх байж, Уругвай Хятадын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэх нь Уругвайн бүх давхарга, нийт ард түмний нийтлэг ойлголт юм. Уругвайн засгийн газар дэлхий дээр цорын ганц Хятад улс байдгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энх тайванаар нэгдэх нь Хятадын дотоод хэрэг, Хятадын ард түмэн өөрсдөө шийдэх ёстой. Уругвай Хятад улстай чөлөөт худалдааны хамтын ажиллагаагаа түргэтгэхийн зэрэгцээ Өмнөдийн хамтын зах зээлийг энэ зорилгод хүргэхийг хүсэж байна. Уругвай нь Латин Америк-Хятадын харилцааны хөгжил, Латин Америк-Хятадын чуулга уулзалтын бүтээн байгуулалтад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэжээ.
Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны төлөвлөгөө болон худалдаа хөрөнгө оруулалт, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсрол, соёл, технологийн шинэчлэл, гаалийн хяналт, хорио цээрийн зэрэг салбарын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурав.
