solongonews
Ши Жиньпин дарга Испанийн хэвлэлд өгүүлэл нийтлэв
2018-11-28 10:14
Ши Жиньпин дарга Испанийн хэвлэлд өгүүлэл нийтлэв.

Испанийн Вант Улсад төрийн айлчлал хийх үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 27-нд Испанийн "ABC" сонинд "Шинэ эринд алхан орж, шинэ амжилтыг хамтдаа бүтээе" гэсэн өгүүлэл нийтлэв. Өгүүллээс сонгон хүргэж байна.

Испанийн хаан Фелипе VI-ын урилгаар үзэсгэлэнт Испанийн Вант улсад айлчилж, энэ удаагийн Европ, Латин Америк дахь айлчлал, Их Хорийн удирдагчдын Буэнос Айресын дээд хэмжээний уулзалтад оролцох болсондоо баяртай байна.

Дэлхий бол хүн төрөлхтний гэр орон юм. Өнөөгийн олон улсын байдалд гүнзгий будлиантай өөрчлөлт гарч байна. Дэлхийн олон талт, эдийн засгийн даяаршил, нийгмийн мэдээлэлжүүлэлт, соёлын олон талт байдал ихээхэн хөгжиж, нийгэм тэр чигээрээ харилцан холбоотой, харилцан салж чадахгүй хувь заяаны хамтын цогцыг бий болгоод байна. Мөн үүний зэрэгцээ бидэнд урьд өмнө тохиолдож байгаагүй сорилтуудад тулгамдаж байна, ялангуяа худалдааны ивээх үзэл, ганц талт үзэл толгой өндийж байна. Миний энэ удаагийн айлчлалаар айлчлал хийж буй орнууд болон дэлхийн эдийн засгийн чухал цогцуудын удирдагчдын хамт олон улсын хамтын нийгэмлэгийн эе нэгдлийг эрчимжүүлэх, дэлхийн засаглалыг сайжруулах, түншлэлийн харилцаагаа хөгжүүлэх, найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжих гэсэн зорилготой юм.

Энэ онд Хятад, Европ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой тохиож байна. Хятад улс Европын интегралчлалыг дэмжиж, эе эвтэй, тогтвортой, нээлттэй, цэцэглэн хөгжсөн Европыг тууш дэмжих болно. Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Европын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх нь хоёр талын нийтлэг эрх ашигт нийцэж байна. Испани бол Европын Холбооны чухал орон бөгөөд Хятад улсын сайн анд, сайн түнш юм. Испани улс Европын Холбоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэж, Хятад, Европын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг урагшлуулана гэдэгт бид итгэж байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл