БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны Пүжяны инновацын форумд зориулан 09-р сарын 10-нд баярын захидал илгээв.
Ши Жиньпин онцлохдоо "Өнөөдөр зуун жилийн дотор дэлхий дахинаа урьд өмнө байгаагүй томоохон өөрчлөлтүүд гарч байна. Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлтийн шинэ эргэлт гүнзгийрэн хөгжиж байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь хүн төрөлхтний хувьд эрсдэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, энх тайван, хөгжлийг дэмжих чухал хүчин зүйл юм. Хятад улс харилцан ашигтай, хожлын үр дүнд нээлттэй байх, дээд түвшний нээлтийн эрчмийг тасралтгүй нэмэгдүүлж, олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцоо, хамтын ажиллагааг илүү нээлттэй бодол санаа, арга хэмжээтэйгээр дэмжин, дэлхийн өрсөлдөх чадвартай инновацын орчныг бий болгож, шинжлэх ухаан, технологийн хөгжилд нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй байх орчныг бий болгохын төлөө бусад улстай хамтран ажиллах стратегийг тууштай хэрэгжүүлнэ. Пүжяны инновацын форум нь инновацын сэдвийг чандлан баримталж, шинэлэг санааг түгээн дэлгэрүүлж, шинэлэг сэтгэлгээг хөгжүүлэх, олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих, хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд шинэ хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна" гэжээ.
2023 оны Пүжяны инновацын форум нь "Нээлттэй инновацын орчин: инновац ба дэлхий дахины холбооснууд" сэдвийн хүрээнд зохиогдож, Хятадын шинжлэх ухаан, технологийн яам, Шанхай хотын Ардын Засгийн газар хамтран зохион байгуулж байгаа бол мөн өдөр Шанхай хотод нээлтээ хийсэн юм.
