Хятадын Ардын Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лэжи 08-р сарын 22-ны өдөр Бээжин хотноо Унгар улсын парламентын Гүйцэтгэх дэд дарга Матлауритай хэлэлцээ хийв.
Жао Лэжи:
- 74 жилийн өмнө Хятад, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоод ирсэнээс хойш хоёр орны харилцаа үргэлж эрүүл, тогтвортой хөгжиж ирсэн. Ялангуяа, 2017 онд Хятад улсын дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Орбан нар Хятад-Унгарын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулагдсаныг хамтран зарласан. Энэ нь хоёр улсыг хамтын ажиллагааны үр дүнд хүрэхэд хүргэж, хоёр талын харилцааны түүхэнд хамгийн сайн үе рүү орсон юм. Улс төрийн харилцан итгэлцэл бол Хятад-Унгарын харилцааны бат бэх үндэс, прагматик хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны өндөр чанартай хөгжлийн балласт чулуу бөгөөд хүмүүс хоорондын солилцоо нь хоёр ард түмний хоорондын чухал хэлхээ холбоо юм. Хятадын Ардын Их Хурлын Байнгын хороо нь хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх, хууль тогтоох хяналт, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн асуудлаар солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын харилцааг хөгжүүлэх эрх зүйн баталгааг хангах зорилгоор Унгар улсын парламентай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлэв.
Матлаури:
- Унгар-Хятадын нөхөрлөл нь урт удаан түүхтэй. Хууль тогтоох байгууллагуудын солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, Унгар, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн утга учрыг гүнзгийрүүлэнэ гэдэгт найдаж байна.Унгар улсын парламент хоёр ард түмний найрамдал нөхөрлөлийг сайжруулахад эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.
