Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбургт Аргентиний ерөнхийлөгч Макритэй уулзав.

Ши Жиньпин: - Аргентин санхүү эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалахын төлөө оруулж буй хүчин чармайлтыг Хятад улс дэмжих бөгөөд боломжийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хятад улс Аргентины хөгжлийн ирээдүй болон Хятад Аргентины хамтын ажиллагааны ирээдүйд итгэл дүүрэн байна. Хоёр тал “Бүс ба зам” -ыг хамтран байгуулж, чухал хөгжлийн төлөвлөгөөгөө уялдуулан, худалдаа эдийн засаг, уул уурхай, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааны хүрээгээ тэлж, худалдааг чөлөөтэй болгон хялбарчилж, хамтын ажиллагааны шинэ загварыг сайтар ашиглах ёстой. Аргентин энэ оны Их 20-ын удирдагчдын дээд уулзалтыг зохион байгуулахыг Хятад улс дэмжиж, Аргентинтэй хамтран олон талт худалдааны системийг хамгаалж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгоход хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Макри: - Хятад улсын үзүүлсэн тус дэмжлэгт чин сэтгэлээсээ баярлан талархаж байна. Хятад улстай нягт хамтран ажиллаж, энэ оны Их 20-ын удирдагчдын дээд уулзалтыг сайтар зохион байгуулж, олон улсын хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байна гэжээ.
