Төрийн зөвлөлийн гишүү, Батлан хамгаалахын сайд Ли Шангфү 07-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо ОХУ-ын Тэнгисийн цэргийн ерөнхий командлагч Евменовтой уулзав.
Ли Шанфү хэлэхдээ "Энэ оны 03-р сард дарга Ши Жиньпин Орос улсад түүхэн төрийн айлчлал хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар хамтран Хятад-Оросын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, янз бүрийн салбарт хамтран ажиллах зураг төсөл боловсруулжээ. Хоёр талын тэнгисийн цэргийн харилцаа холбоог бүх түвшинд бэхжүүлж, мэргэжлийн салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад эерэг хувь нэмэр оруулах ёстой" гэв.
Евменов хэлэхдээ "Оросын тал янз бүрийн салбарт Орос, Хятадын цэргийн бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хоёр орны болон хоёр цэргийн харилцааг шинэ өндөрлөгт тасралтгүй түлхэхийн тулд Хятадын талтай нягт уялдаатай ажиллахад бэлэн байна" гэжээ.
