Тэрээр:
- Хятадын ХКН ямагт хүн төрөлхтөнд нэн их шинэ хувь нэмэр үзүүлэхээр өөрийн үүрэг хариуцлагаа болгодог. Хятад энх тайван, хөгжил, хамтран ажиллах, хамтдаа ашиг хүртэх тугийг өндөрт мандуулан, дэлхийн энх тайвныг хамгалах, хамтдаа хөгжих, гадаад харилцааны төрийн бодлогын зорилтыг чанд сахин, найрамдлаар зэрэгцэн орших таван зарчмын сууранд бүх улстай нөхөрсөг хамтралцаагаа эрс гуйвшгүй хөгжүүлж, харилцан хүндэтгэх, төв голч шударга ёсыг эргэмлэх, хамтран ажиллаж хамтаа ашиг хүртэхээр шинэ хэлбэрийн олон улсын харилцааг тогтоохыг ахиулна гэжээ.
Ши Жиньпин дарга дэлхий дахин ид их хөгжил, их хувьсалт их тохируулалтын цаг үед оршиж, энх тайван болон хөгжил мөн л цаг үеийн гол сэдэв болж байна. Үүний хамт дэлхий дахинд тулгарч байгаа тогтвортой бус чанар ба тогтворгүй чанар дорвитой болж, хүн төрөлхтөн маш олон хамтын өрсөлдөөнд тулгарч байна гэсэн байна.
Ши Жиньпин дарга: - Манай оршин амьдарч байгаа дэлхий ертөнц хүсэл эрмэлзлэл, мөн өрсөлдөөнөөр дүүрэн байна. Бид бодит ахуй бодлиантай гээд хүсэл эрмэлзлэлээ хаяж болохгүй, хүслэн хол байна гээд хөөцөлдлөө хаяж болохгүй. Аль ч улс хүн төрөлхтөнд тулгарч байгаа бүх зүйлийн өрсөлдөөнийг дан ганцаар аргацааж чадахгүй, аль ч улс үүдээ хааж хаалгаа түгжихсэн өнчин арал болж чадахгүй юм.
Дарга Ши Жиньпин: - Хятад улс хамтдаа зөвдөлдөх, хамтдаа байгуулах, хамтдаа эдлэх бүх бөмбөрцгийн засалтын үзэл баримтлан, олон улсын харилцааны ардчиллыг санаачилж, улс орныг их бага, хүчирхэг буурай, баян ядуу гэж ялгалгүй бүгд эрх тэгш байлгахыг баримтлан олон улсын холбоот байгууллага идэвхи үйлдлээ бадруулахыг дэмжиж, олон улсын хэрэг явдал дахь хөгжиж байгаа улсын төлөөлөх чанараар үгээ хэлэх эрхийг өргөжүүлэхийг дэмжинэ. Хятад улс хариуцлагатай том улсын үйл хэргээ үргэлжлэн бадруулж, бүх бөмбөрцгийн засалтын системийн өөрчлөлт болон байгуулалтад идэвхтэй оролцож, Хятадын оюун ухаан ба хүчин чадлаа тасралтгүй нэмэрлэнэ гэсэн байна.
Ши Жиньпин дарга: - Дэлхий ертөнцийн хувь заяа бүх улсын ард иргэдийн гарт байна. Хүн төрөлхтний ирээдүй бүх улсын ард иргэдийн сонголтод шалтгаалагдна. Хятадын ард иргэд дуртайяа бүх улсын ард иргэдтэй хамт хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын байгуулалтыг ахиулж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг хамтдаа үүдэн цогцлооно гэж заавар гаргав.
