solongonews
Нийтийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжлийг хэлбэрэлтгүй дэмжинэ
2018-11-02 11:46
Нийтийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжлийг хэлбэрэлтгүй дэмжинэ

1-нд Бээжин хотод ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн уулзалтыг даргалан хуралдуулж чухал үг хэлэв. Тэрээр: Нийтийн өмчлөлөөр гол болгож, өмчлөлийн олон хэлбэр бүхий эдийн засгийг хамт хөгжүүлэх эдийн засгийн тогтолцоо нь Хятадын онцлогтой социализмын чухал бүрэлдэхүүн хэсэг, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог төгөлдөржүүлэх зайлшгүй шаардлага мөн. Нийтийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжлийг хэлбэрэлтгүй дэмжих чиг шугам, бодлого өөрчлөгдөхгүй, нийтийн өмчлөлийн бус эдийн засгийн хөгжилд таатай орчин бүрдүүлж, улам их боломж олгох чиг шугам өөрчлөгдөхгүй. Чинээлэг нийгэм, социалист, орчин үеийн улс орныг бүх талаар байгуулах шинэ аянд хувийн хэвшлийн эдийн засаг хөгжихөөс биш буурахгүй, улам саруул ирээдүй өөд чиглэх болно гэжээ.

Уулзалтад, мөн ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Ван Ян, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн нар оролцсон байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл