Хятадын Дээд шүүхийн Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөл 08-р сарын 26-нд Бээжинд байгуулагдаж, гадаад дотоодын 32 мэргэжилтэн анхны гишүүн болсон байна. Хятадын ерөнхий шүүгч, Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян хэлэхдээ: Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөлийг байгуулж байгаа нь олон улсын худалдааны шүүхийн шүүн таслах ажлыг сайтар хийхийг баталгаажуулан тус дэмжлэг үзүүлэхийн төлөө юм. Мөн маргааныг зохицуулах, хөндлөнгөөс таслах, давж заалдах зэрэг олон арга хэлбэрээр олон улсын худалдааны маргааныг зохицуулахын төлөө юм. Энэ нь “Бүс ба зам” олон улсын худалдааны маргааныг зохицуулах механизм, байгууллага байгуулахад шинэ ахиц гарсны бэлгэдэл боллоо гэжээ.
Мөн өдөр өөр өөр хуулийн салбар, өөр өөр улс орон, бүс нутгаас ирсэн хуулийн 32 мэргэжилтэн, нэр хүндтэй шүүгч, өмгөөлөгч нар Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөлийн анхны гишүүн болсон байна. Тэдний 16 нь 26-нд болсон Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулагдсаны эрдэм шинжилгээний анхдугаар хуралд оролцон Хятадын дээд шүүхээс тус зөвлөлийн гишүүний үнэмлэхээ гардан авчээ. Дээд шүүхийн дарга Жөү Чян хэлэхдээ: Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөлийг байгуулж байгаа нь олон улсын худалдааны маргааныг шударга, өндөр үр ашигтай зохицуулахын төлөө бөгөөд хамт зөвшилцөн хамтран байгуулж, үр өгөөжийг нь хамтдаа хуваалцах зарчмын гол илрэл юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөл байгуулагдсаны дараа хувь хүн Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөлийн итгэмжлэлийн дагуу олон улсын худалдааны маргааныг сайн дураараа зохицуулж болно. Мөн Ардын дээд шүүхийн хавтаст хэргийг шүүн таслахад мэргэжлийн хуулийн асуудлаар зөвлөгөө өгч, Олон улсын худалдааны шүүхийн дүрэмд өөрчлөлт оруулах, хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, холбогдох хуулийн заалтад тайлбар хийх санал санаачилга дэвшүүлэх болно гэжээ.
Худалдааны зөвлөлийн мэргэжилтнүүд “Бүс ба зам” санаачилгад оролцож буй орнуудын өөр өөр хуулийн систем, өөр өөр улс орон, өөр өөр бүс нутгаас ирсэн тул өргөн их төлөөлөх хүчинтэй бөгөөд худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөл нь нээлттэй, хүртээмжтэй олон улсын индрээр дамжин, маргааныг олон улсынх болгохгүйн тулд хамгийн доод хэмжээнд тогтоон барьж, гадаад дотоодын хуулийн этгээдэд маргааныг зохицуулах илүү сайн арга зам нээж өгөх зорилготой юм.
“Бүс ба зам” санаачилгад оролцож буй улс орнуудын онцлог шинжийг харгалзан байгуулсан олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэх механизм нь Ши Жиньпингээр төв болгосон ХКН-ын төв хорооны гаргасан бодлогын томоохон байршуулалт төдийгүй олон улсын шүүхийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, “Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтэд шударга, үр ашигтай хуулийн үйлчилгээ, баталгаа хангах томоохон арга хэмжээ юм.
Олон улсын худалдааны мэргэжилтнүүдийн зөвлөлийн мэргэжилтэн, Хятадын Хууль эрхзүйн их сургуулийн захирал Хуан Жинь хэлэхдээ: Олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэх механизм нь эвлэрүүлэх, таслан зогсоох, заргалдах зэрэг олон төрлийн маргааныг зохицуулах арга хэлбэрийг нэгдсэн индэрт хамруулж, хуулийн этгээдийн олон талын шаардлагыг хангах зорилготой юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
Олон улсын худалдааны шүүхээр үндэслэл болгож, хуулийн этгээдийг дэмжин олон төрлийн маргааныг зохицуулах механизмаар асуудлыг зохицуулж, эвлэрүүлэх, таслан зогсоох, заргалдах зэргийг холбон, харилцан уялдсан олон төрлийн маргааныг зохицуулах нэгдсэн механизм бий болгоно. Ийм механизм бий болж буй нь хууль эрхзүйн өөрчлөлтөд ашигтай төдийгүй маргааныг зохицуулах механизмын шинэ ахиц юм гэжээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөлийн гишүүн, ОХУ-ын Алс Дорнодын холбооны их сургуулийн эрдэм шинжилгээний ажил хариуцсан албан тушаалтан бөгөөд гүйцэтгэх захирал Курилов: Хятадын талын байгуулсан Олон улсын худалдааны үйл хэргийн мэргэжилтнүүдийн зөвлөл нь “Бүс ба зам” дагуу орнууд, бүс нутгийн албан ёсны, иргэд болон шүүн таслах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зам суваг болж болох юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“Дэлхийд улам олон улс орон “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад оролцож байна. Өнөөдөр байгуулагдсан Олон улсын худалдааны үйл хэргийн мэргэжилтнүүдийн зөвлөл нь улс орнууд хоорондын хууль эрх зүйн тогтолцоо, бодлогын харилцаа, зохицуулалтад төдийгүй олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд тустай юм” гэжээ.
Мэргэжилтнүүдийн зөвлөлийн гишүүн, Англи ба Уэльсийн Дээд шүүхийн худалдааны үйл хэргийн ерөнхий шүүгч асан Уильям Блэйр: Олон улсын худалдааны шүүхийн холбогдох ажилд ихээхэн дэмжлэг болно гэжээ. Тэрээр хэлэхдээ:
“Олон улсын хамтын нийгэмлэг Хятадын Олон улсын худалдааны шүүхэд бүрэн дүүрэн итгэлтэй байх ёстой. Ийм тусгай байгууллагыг байгуулсан нь бэлэг тэмдгийн чанартай үйл явдал юм. Одоо, ирээдүйд олон улсын худалдааны зөрчил маргааныг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Холбогдох тогтолцооны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх замаар Олон улсын худалдааны шүүх “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд улс орнуудын холбогдох байгууллагын ажилд хүчтэй дэмжлэг болно” гэжээ
Эх сурвалжийн мэдээлснээр, Дээд шүүх цаашид “Бүс ба зам” санаачилгад оролцогч орнуудын хуулийн мэдээллийн сан байгуулж, шүүгч, мэргэжилтнүүдийн комисст ухаалаг үйлчилгээ үзүүлж, жишиг хэргийн мэдээллийн сангийн бүтээн байгуулалтыг ахиулан, харилцаа солилцоогоо ахиулах юм байна.
