
03-р сарын 08-ны өдөр хөдөө тосгоныг хэрхэн хөгжүүлэх асуудал Хятадын удирдагч болон Хэ Нань мужийн ардын төлөөлөгчдийн ярилцах халуун сэдэв болсон байна.
Хятадын нийгэм эдийн засгийн хөгжил тэрчлэн хүн амын байдлыг үндэслэн 120 сая га газрыг Хятадын үр тарианы аюулгүй байдлыг батлах сэрэмжийн шугамаар тогтоосон юм. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин өнөөдөр дахин цохон тэмдэглэхдээ, тариан газрыг хамгаалах улаан шугамыг чанд баталж, хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүн болох үр тарианы хангамжийг батлах хэрэгтэй. Орон нутгийн шат бүрийн захиргаа гол болох үүрэг хариуцлагаа ухамсарлаж, газар тариалангийн хяналт удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, хууль зөрчих ажиллагааг эрс хазаарлан зогсоох хэрэгтэй гэжээ.
2018 оноос эхлэн Хятад улс гурван жилийн хугацаатай хөдөө тосгоны оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах ажлыг хийж эхэлжээ. Ши Жиньпин: энэ ажлыг сайтар хийж, хөдөө аж ахуйн экологийн хамгаалалт болон хөдөө тосгоны бохирдлыг сэргийлэх ажлыг эрчимжүүлж, уул ус, ой тайга, нуур цөөрөм, тариа ногоо, өвс бэлчээрийн системийг засан сайжруулахыг зохистой ахиулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэх гарыг хянах систем болон чанарын тодорхойлолтын дүрмийг боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүйг батлах хэрэгтэй гэв.
Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг дагалдан, Хятадын хөдөө тосгоны хөдөлмөр хүч их хэмжээгээр хот орж ажил эрхэлж байна. Хөдөө тосгонд үлдэн хоцорсон хүүхэд, эмэгтэйчүүд, настайчуудын тоо тасралтгүй нэмэгдэж байна. Ингээд хүүхдийн боловсрол, ахмад настнуудын асрамж зэрэг нийгмийн асуудал өдөр ирэх тутам сайжирч байна.

Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан: хөдөө тосгоныг хөгжүүлэхэд хөдөө тосгонд үлдэн хоцорсон хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настнуудыг халамжлан үйлчлэх системийг боловсронгуй болгох хэрэгтэй. Хот хөдөөгийн өндөр насны үндсэн даатгалын тогтолцоо, эм эмнэлгийг үндсэн даатгал, хүнд өвчний баталгааны тогтолцоог боловсронгуй болгож, амьдралын баталгааны тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
ХКН-ын XVIII хурлаас нааш, Хятадын удирдагчид тариачдын сайн сайхан амьдралтай болоход анхаарлаа хандуулсан байна. Ши Жиньпин хөдөө тосгонд ажиллах болгон тариачдаас ямар шаардлагатай байхыг асуун лавладаг юм. Тэрээр хөдөө тосгоны зам харилцааны байгуулалтыг ихээр анхаарч байдаг. Учир нь энэ нь тариачдын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах, чинээлэг амьдралтай болоход зайлшгүй шаардагдах зүйл юм.
8-ны өдөр Хятад улс хөдөө тосгоныг хөгжүүлэхэд олон төрлийн нийгмийн хөрөнгийн хөдөө тосгоны зам харилцаа, усан ашиглалт, ундны ус, ложистик, интернетийн сүлжээ зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтад оролцохыг урамшуулах болно гэж тэрээр дэвшүүлжээ.

Хөдөө тосгоныг хөгжүүлэх үйл явцыг ахиулахыг дагалдан Хятадын хот хөдөөгийн хооронд чадварлаг боловсон хүчин, хөрөнгө мөнгө зэрэг хүчин зүйл чөлөөтэй шилжиж, улам идэвхтэй болж байна. Оюутнууд нутаг усандаа буцан харих нь олон болж, гадаадад суралцсан чадварлаг хүмүүс хөдөө тосгонд хүрч аж ахуй эрхлэх боломж хайх болжээ.Хятадын орчин үеийн хөдөө аж ахуйн хөгжлийн орон зай хир зэрэг их байгаа бэ?
Ши Жиньпин төлөөлөгчдөд хандан: Хятадын хөдөө тосгон бол үйлс бүтээх газар нутаг бөгөөд хүсэл эрмэлзэл итгэл найдвартай газар болох юм гэжээ.
