
Энэ сарын 20-нд АИХ-ын ордонд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Хятадын Сарыг тандах төслийн "Чан Э-4"-ийн судалгаанд оролцсон төлөөлөгчтэй уулзсан байна. Тэрээр:
- Сансрын судалгаа хязгааргүй. Хятадын шинжлэх ухаан технологи, сансар судлалын өргөн олон ажилтнууд Сарыг тандах төслийн зорилтыг биелүүлэхийн төлөө дэлхийн сансрын ажил үйлсийг хөгжүүлэхийн төлөө улам хичээж, хүн төрөлхтөн сансар огторгуйг энх тайвны зорилгоор ашиглахын тулд, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөөх Хятадын оюун ухаан, Хятадын төсөл, Хятадын хүчин чармайлтыг нэмэрлээрэй гэж хэллээ.

Ши Жиньпин дарга мөн:
- Агуу их ажил үйлс бүтээхийн тулд шинийг бүтээхийг үндэс болгож, уйгагүй хүчин чармайлтаар амжилтад хүрдэг юм. Хятадын сансрын ажил үйлс олон улсын өнөр баялаг ололт амжилттай хамтын ажиллагааг ахиулж, "Чан Э-4" үүргээ бүрэн дүүрэн амжилттай биелүүлэхэд олон улс орон хувь нэмрээ оруулсан юм гэж хэлсэн байна.

Сарыг тандагч "Чан Э-4" аппарат товлосон үүргээ амжилттай биелүүлж, хүн төрөлхтний түүхэнд сансрын судалгааны шинэ хуудсыг нээсэн юм.
