solongonews
Дагуур үндэстний уламжлалт соёлоо гайхуулсан олон содон бүтээлийг зохион бүтээхээр чармайна
2017-12-14 11:39
Мориндаваа Дагуур үндэстний Өөртөө Засах хошууны Улаанмөчрийн хөгжлийн бодит тэмдэглэл

 Дарга Ши Жиньпин 11-р сарын 21 ний өдөр Сөнид баруун хошууны Улаанмөчрийн гишүүдэд ирүүлсэн халуун дотно хариу захидал нь утга урлагийн фронтод хайраа шингээсэн Мориндаваа Дагуур үндэстний Өөртөө Засах хошууны Улаанмөчрийн бүх гишүүдийн сэтгэлийг дулаацуулж, урам зоригийг хөглөлөө. 

  12-р сарын 04-ний өдөр бүх орны арван содон Улаанмөчрийн цол хүртсэн нь бас нэгэн баярын явдал болж эрч зоригийг бадруулав.

Мориндаваа Дагуур үндэстний Өөртөө Засах хошууны Улаанмөчрийн багийн дарга Мэн Юуань:

-Арван содон Улаанмөчрөөр цол хүртсэн нь манай хамгийн том яруу алдар, бас хойшдын ажлын хөдөлгөх хүч. Бид дарга Ши Жиньпиний Улаанмөчирт тавьсан хүсэл найдлага ёсоор үргэлжлэн үндсэн шатанд үйлчлэн үндсэн шатанд үндэслэж, олон түмэнтэй ойртон олон нийтийн дунд дэлгэрч, олон түмэнд таашаагдсан содон бүтээлүүдийг зохион бүтээж, өнөд тал нутгийн хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг юм гэж омог төгөлдөр ярьлаа.

Амьдралын шимлэг хөрсөнд үндэслэн ард иргэдэд үйлчилнэ

Мориндаваа Дагуур үндэстний Өөртөө Засах хошууны Улаанмөчир 1959 онд байгуулагдан манай орны цорын ганц Дагуур хэлээр тоглодог онцлогт Улаанмөчир. Одоо энэхүү Улаанмөчирт Дагуур, Монгол, Эвэнк, Хятад үндэстнээс бүрдсэн уран бүтээлч 64 ажилтантай, дундаж нас нь 23. Үүнд, таван хүн нь улсын хоёрдугаар зэрэглэлийн жүжигчний цолтой. 60 гаруй жилийн туршид тус Улаанмөчрийн гишүүд ахмад үеийн уран бүтээлчдийн үзэл санааг уламжлан бадруулж, ард иргэдэд үйлчлэхээр гол зорилтоо болгон ард иргэдэд үйлчлэх уг санаагаа марталгүй ая дуугаа хангинуулж, уран бүжгээ бүжиглэн, ард олондоо таашаагдаж, намын дуун болон хайр халамжийг ухуулан дамжуулсаар ирсэн юм.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл