solongonews
Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн 2019 оны хаврын баярын цайллага
2019-01-13 20:43
Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн 2019 оны хаврын баярын цайллага, шагнал хүртсэн оюутан сурагчдын урлагийн ур чадварын ”Хятад, Монголын Найрамдал цомын төлөөх тэмцээн” 2019 оны 01-р сарын 11-нд Улаанбаатар хотын Туушин зочид буудалд боллоо.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн зөвлөлийн дарга Дай Шинжюнь, тус сангийн гишүүн байгууллагууд, Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Монгол Улс дахь хятадын цагаач иргэд, хятад хэлний сайн дурын багш нар, шагнал хүртсэн багш, оюутан сурагчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн сэтгүүлч нийт 200 гаруй хүн оролцлоо.

Элчин сайд Шин Хаймин: Шинэ он гарч, аливаа бүхэн шинэлэг сайхан байна. Өөрчлөлт нээлтийн 40 жилд, ХКН-ын удирдлагаар, Хятадын нийгэм асар ихээр өөрчлөгдөн, эдийн засгийн салбарт дэлхий нийтийн анхаарлыг татсан ололт амжилт гарч, олон улс дахь нөлөө урьд байгаагүйгээр өсөн нэмэгдлээ. Энэ 40 жил Хятад, Монголын харилцаа ч асар их хөгжсөн юм. Ялангуяа 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг бүх талын стратегийн түншлэлийн харилцаа болгон шат ахиулж, хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд хөгжүүлсэн юм. 2019 онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ онд хоёр тал ойн баяр тэмдэглэх баялаг агуулга, хэлбэртэй олон арга хэмжээ зохионо. Хятадын ЭСЯ холбогдох байгууллага нэгж, олон нийтийн байгууллагуудтай хамтарч, 70 жилийн ойн энэ таатай боломжийг ашиглан идэвх чармайлттай ажиллаж, Хятад, Монгол хоёр орны харилцааг шинэ түвшинд хөгжихөд тус дөхөм үзүүлэхээ илэрхийлжээ.

Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан байгуулагдсанаас хойш улс орны үзэл санаагаар бүх талын хүчийг нэгтгэн, хүмүүнлэгийг ажлыг идэвхтэй өрнүүлж, Монгол Улсын боловсролын салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн, Монголын маш олон оюутан сурагчдын боловсрол эзэмших хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь хандив тусламж үзүүлж, Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэлийн холбоог ахиулахад гарамгай хувь нэмэр оруулсан билээ. Хүсэл зорилтоо баримталбал лавтай амжилтад хүрнэ. ХМСБНХС байгуулагдсаны 6 жилийн ой энэ онд тохиож байна. 16 жилийн ойн үедээ өнөөдрийнх шиг ийм жавхаатай тэлэн хөгжиж, Монголын улам олон оюутан сурагчдад туслахыг хүсэж байна. Хятадын ЭСЯ-ны зүгээс ХМСБНХС-гийн цаашдын ажилд улам их дэмжлэг туслалцаа үзүүлэх болно гэж тэрээр тэмдэглэсэн юм.

Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн зөвлөлийн дарга Дай Шинжюнь: Хятадын ЭСЯ болон гишүүн байгууллагуудын дэмжлэгээр, манай сан байгуулагдсанаас хойших 6 жилд, Монгол Улсын нийт 5000 айл өрх, хувь хүнийг тусламжийн төсөлд хамруулсан юм. Хятад, Монгол дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ онд Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сан Монголын ард түмний ахуй амьдралд тус нэмэр болохын төлөө улам их хүчин чармайлт гаргаж, Монголын боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэн, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлж, үүгээр хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн баярт бэлэг барих болно гэлээ.

Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангийн хөгжилд санаа тавьж дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд элчин сайд Шин Хаймин зэрэг албаны хүмүүс шагналын цом, өргөмжлөл гардуулжээ.

Цайллагад, Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас “Түүхэн замнал” хэмээх богино видео бичлэг үзүүлж, ХМСБНХС-гаас Монгол Улсад хийсэн ажил, хөгжлийн түүхэн замналыг хурсан олонд товч тодорхой танилцуулсан байна.

Хятад, Монголын Соёл, Боловсрол, Нийгмийн Хөгжлийн Сангаас шагнал хүртсэн оюутан сурагчид дуу бүжиг зэрэг хятадын соёлын онцлогтой уран сайхны тоглолт хийж, үзэгчдийг баясгалаа.

Элчин сайд Шин Хаймин зэрэг албаны хүмүүс тоглолтоор шалгарсан залууст шагнал гардуулж, хятад хэлийг шамдан сурч, уйгагүй хичээл зүтгэл гарган, ирээдүйд Хятад, Монголын найрамдлын уламжлагч, залгамжлагч болохыг хүсэн ерөөжээ.

Цайллагын төгсгөлд, зочид төлөөлөгчид оюутан сурагчидтай хамт “Мартагдашгүй шөнө”дууг дуулж, Хятад, Монгол хоёр орны найрамдал нөхөрлөл үүрд мөнх байхыг хүсэн ерөөсөн юм.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ...
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл