Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 30-ны өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер таалал төгссөнтэй холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байденд эмгэнэлийн захидал илгээв. Ши Жиньпин Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн өөрийн нэрийн өмнөөс доктор Хенри Киссинжер таалал төгссөнд гүнээ эмгэнэл илэрхийлж, ар гэрийнхэнтэй нь уй гашууг нь хуваалцаж байгаагаа илэрхийлэв.
Ши Жиньпин эмгэнэлийн захидалдаа, доктор Хенри Киссинжер бол дэлхийд алдартай стратегич, Хятадын ард түмний хуучин анд, сайн найз юм. Хагас зуун жилийн өмнө тэрээр өөрийн гайхалтай стратегийн алсын хараагаараа Хятад, Америкийн харилцааг хэвийн болгоход түүхэн хувь нэмэр оруулсан бөгөөд энэ нь хоёр оронд ашигтай төдийгүй дэлхий дахиныг өөрчилсөн юм. Тэрээр Хятад, Америкийн харилцааны хөгжлийг ахиулж, хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэхийг насан туршийн эрмэлзэл болгосон байна. Киссинжерийн нэр Хятад, Америкийн харилцаатай үүрд холбоотой байх болно. Доктор Киссинжерийг Хятадын ард түмэн үүрд санаж явах болно. Хятад улс Америкийн талтай хамтаар хоёр орны ард түмний найрамдлын үйлсийг уламжлан, Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөжөө өгч, дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна.
