solongonews
Хятад, Алжир харилцан баярын цахилгаан илгээв
2018-12-21 10:18
Хятад, Алжир харилцан баярын цахилгаан илгээсэн байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Алжирын Ерөнхийлөгч Абделазиз Ботифлека нар 12-р сарын 20-нд харилцан цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд баяр хүргэлээ.

Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Хятад, Алжирын найрамдалт харилцаа гүн зузаан уламжлалтай. Хятад бол Алжирын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн Арабын бус анхны орон юм. Алжир улс Хятадтай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Африкийн орны нэг. Дипломат харилцаа тогтоосон 60 жилийн турш хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. 2014 онд Хятад, Алжир иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хоёр талын харилцааг шинэ шатанд гарган олон салбарын хамтын ажиллагаа үр дүнтэй байгаад миний бие сэтгэл хангалуун байна. Хятад, Алжирын харилцааны хөгжлийг чухалчилж, хоёр тал хамтдаа хичээн зүтгэж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор шинэ гараа болгон уламжлалт найрамдлаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад, Алжирын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны ард иргэдэд илүү их үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэсэн байна.

Абделазиз Ботифлека баярын цахилгаандаа: Алжир, Хятадын харилцаа 60 жилийн турш эрчимтэй хөгжиж ирсэнд баяртай байна. Хоёр орон харилцан итгэлцсэн, харилцан туслалцсан харилцаатай, бүх салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч байна. Алжир, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг дэмжиж, Алжир, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэж илэрхийлсэн байна.

Мөн өдөр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян болон Алжирын Ерөнхий сайд Ahmed Ouyahia-тай бас харилцан баярын захидал илгээжээ. Ли Кэчян баярын захидалдаа Хятад улс Хятад, Алжирын харилцааны хөгжлийг дээд хэмжээгээр чухалчилдаг. Алжирын Засгийн газартай хамт “Хятад- Африкийн хамтын ажиллагааны формын Бээжин дэх дээд хэмжээний уулзалт”-ын үр бүтээлийг идэвхтэй хэрэгжүүлж, “Бүс ба зам”-ыг хамт бүтээн байгуулах хэтийн төлвийн цар хүрээнд бүх салбаруудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын ард түмний сайн сайхан байдлыг үргэлжлүүлнэ гэж онцолсон болно. Ahmed Ouyahia, Алжирын тал хоёр орны уламжлалт нөхөрлөлийг гүнзгийрүүлж, хоёр орны ард түмний ашиг тусын төлөө хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг ахиулна гэсэн байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ӨМӨС,mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл