Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 04-р сарын 24-ны өдөр Шааньси мужийн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын орчин үеийн хөдөө аж ахуйн солилцооны төвд хүрлээ.

2019 оны 6-р сарын 14-нд дарга Ши Жиньпин Бишкек дэх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 19-р чуулганаар "Хятад улс Шааньси мужид Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын хөдөө аж ахуйн технологийн солилцоо, сургалтын жишээ үзүүлэлтийн баазыг байгуулж, бүс нутгийн орнуудтай орчин үеийн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх" санаачилгыг дэвшүүлжээ.

Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын нааштай хариуг авсан юм. 2020 оны 10-р сарын 21-нд ШХАБ-ын гишүүн орнуудын Хөдөө аж ахуйн сайд нарын 5-р хурал болов. Энэ хураар ШХАБ-ын гишүүн орнууд Шааньси мужийн Янглин хотод ШХАБ-ын хөдөө аж ахуйн технологи солилцох, сургалт явуулах жишээ үзүүлэлтийн бааз байгуулахаар зөвшөөрсөн нь ШХАБ-ын хөдөө аж ахуйн баазын бүтээн байгуулалт нь нэг талын санаачилга байснаас олон нийтийн хамтын үйл ажиллагаа болсныг харуулж байна. 2020 оны 10-р сарын 22-нд ШХАБ-ын хөдөө аж ахуйн бааз Янлин хотод албан ёсоор нээлтээ хийсэн.





