Орон нутгийн цагаар долдугаар сарын 4-ний үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусийн ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкотой уулзав.
Тэрээр Беларусь улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын албан ёсны гишүүн болсонд баяр хүргээд онцлон тэмдэглэхдээ, 2023 онд ноён Ерөнхийлөгч та Хятадад хоёр удаа айлчилж, бид Хятад, Беларусийн бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх шинэ төлөвлөгөө гаргасан. Энэ он гарснаас хойш хоёр орон бүх түвшинд нягт харилцаатай байж, бидний тохиролцсон нийтлэг ойлголт үр дүнтэй хэрэгжиж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Беларусийн харилцаа үргэлжлүүлэн сайтар хөгжиж, ахиц дэвшилд хүрнэ гэж үзэж байна.
Лукашенко Беларусь улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад албан ёсоор элсэхэд дэмжлэг үзүүлсэн БНХАУ-д талархал илэрхийлж,“Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг даргалах болсонд баяр хүргэе.Беларусь дахь Хятадын Ардын чөлөөлөх армийн хүндэт харуулын үзүүлбэр нь Беларусь,Хятадын найрамдлын бас нэгэн илрэл болжээ.Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга,дэлхийн аюулгүй байдлын санаачилга,дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг Беларусь тал дэмжиж,Хятад Беларусын хамтран дэвшүүлсэн Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай зургаан зүйлт зөвшилцлийг дэмжиж байна.Беларусь, Хятадын хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийг бид хүсэж байна”гэжээ.
