“Бүс ба зам”-ын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны холбооны зөвлөлийн анхдугаар хурал” Өнөөдөр буюу 04-р сарын 23-ны өдөр Бээжин хотноо боллоо. Хятад улсын дарга Ши Жиньпин хуралд баярын захиа илгээжээ.
“Бүс ба зам” санаачилгыг Хятад улс санаачилсан боловч дэлхий дахинд боломж нээж, үр ашиг хүртээх юм. Талууд энх тайвнаар хамтран ажиллаж, нээлттэй, уужуу, харилцан суралцаж, туршлагаа хуваалцан, харилцан ашигтай хамтдаа ашиг олох Торгоны замын үзэл баримтлалаар Бүс ба замыг энх тайвны, хөгжлийн, нээлттэй, ногоон, шинийг санаачлах, соёлын зам болгон хөгжүүлье гэж дарга Ши Жиньпин онцолсон байна.
Мөн тэрээр, “Бүс ба зам” санаачилгаас хойш “Бүс ба зам”-ын сүлжээг байгуулах явцад хэвлэл мэдээллийн байгууллага идэвхтэй, бүтээлчээр оролцож ирсэнд баяртай байна. “Бүс ба зам” хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны холбоо улс орнуудын хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл солилцох чухал индэр бий болгож байна. Гишүүн байгууллагууд ойлголцол, хамтын ажиллагаа, стратегийн уялдаагаа нэмэгдүүлэн, “Бүс ба зам” тухай илүү ихийг мэдээлж, “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулахад олон нийтийн эерэг уур амьсгал бүрдүүлж өгөхийг хүсч байна гэжээ.
