solongonews
ХКН-ын төв хороо хуралдаж өнөөгийн эдийн засгийн байдлыг авч хэлэлцэв
2018-08-01 11:04
ХКН-ын төв хороо хуралдаж өнөөгийн эдийн засгийн байдлыг авч хэлэлцэв.

ХКН-ын төв хороо 07-р сарын 31-нд хуралдаж, өдгөөгийн эдийн засгийн байдлыг авч хэлэлцэн дор хагас жилийн эдийн засгийн ажлыг байршуулан, ХКН-ын сахилга батын шийтгэл олгох дүрмийг хянан хэлэлцлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав. 

Энэ он гарснаас хойш олон газар нутаг олон салбарууд Намын төв хорооны төлөвлөлтөөр тогтвортой байдалд урагшлах ерөнхий чиг хандлагыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, чансаатай хөгжлийн шаардлагыг хэрэгжүүлэн, хангамжийн талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол болгож, томоохон эрсдэлээс сэргийлэн түүнийг зохицуулах, ядуурлаас ангижруулах ажлыг оновчтой хийх, бохирдлоос сэргийлэх зэрэг гурван том хүндрэлтэй асуудалд гол хүчээ тавьж, оны эхний хагаст эдийн засаг ерөнхийдөө тогтвортойгоор урагшилж байна.

Гол гол макро үзүүлэлтүүд зүй зохистой байж, эдийн засгийн бүтэц цаашид шилдэг болж, банк санхүүгийн эрсдэлээс сэргийлэн түүнийг зохицуулах талаар анхны алхмын үр дүнд хүрч, экологийн орчин сайжирч, ард түмэн ашиг хүртэж, аз жаргалтай, аюулгүй амьдарч байна гэж тус хурал үзлээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл