solongonews
Хятад, АНУ хоёр уур амьсгалын үйл ажиллагааны талаарх хамтарсан мэдэгдэл гаргав
2023-11-16 11:33
Хятад, АНУ хоёр уур амьсгалын үйл ажиллагааны талаарх хамтарсан мэдэгдэл гаргав.

   Хятадын Экологи, байгаль орчны яам 15-нд уур амьсгалын хямралыг зохицуулах хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдэлд, Хятад, АНУ хоёр "XXI зууны 20-иод оны уур амьсгалын үйл ажиллагааны эрчимжүүлсэн ажлын хэсэг" байгуулж, XXI зууны 20-иод онд цаг амьсгалын тодорхой үйл ажиллагааг эрчимжүүлэх яриа хэлэлцээ хийж,хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэсэн байна.

Мэдэгдэлд: Индонезийн Бали аралд болсон Ши Жиньпин дарга, ерөнхийлөгч Жо Байден нарын уулзалтын үр дүнг эргэн харж, Хятад,АНУ хоёр орон уур амьсгалын хямралыг шийдвэрлэхийн тулд бусад орнуудтай хамтран ажиллахаа дахин нотлов.Үүнд Хятадын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ше Жэньхуа, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Жон Керри нар 2023 оны 07-р сарын 16-19-ний өдрүүдэд, 2023 оны 11-р сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд Калифорнийн Саншайн Ингейд уулзаж, энэхүү мэдэгдлийг гаргасан байна.

   Тус мэдэгдэлд шинэ байгуулагдсан ажлын хэсэг нь эрчим хүчний шилжилт, метан, дугуй эдийн засаг, нөөц ашиглалтын үр ашиг, нүүрстөрөгч багатай тогтвортой муж/жөү, хот суурин болон бусад харилцан тохиролцсон сэдвүүдийг багтаасан хамтын мэдэгдэлд тодорхойлсон хамтын ажиллагааны салбаруудад анхаарлаа хандуулна. Нүүрстөрөгчийн ялгаварлалыг хянах, бууруулах бодлого, арга хэмжээ, технологийн талаар мэдээлэл солилцон, туршлага хуваалцаж, хамтын ажиллагааны төслүүдийг тодорхойлон хэрэгжүүлж, хамтарсан мэдэгдэл болон энэхүү мэдэгдлийн биелэлтийг тогтсон хугацаанд үнэлэх болно. Ажлын хэсгийг хоёр улсын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхлэх тусгай элч нар хамтран тэргүүлдэг бөгөөд хоёр орны холбогдох яам, төрийн байгууллагуудын албан хаагчид зохих журмын дагуу оролцох болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл