solongonews
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзлаа
2017-11-09 21:21
Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзлаа.

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 9-ний өдөр Ардын Их Хурлын Танхимд Хятад улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Трампын хамт сэтгүүлчидтэй уулзжээ.

Ши Жиньпин: - Ерөнхийлөгч Трамптай хоёр өдрийн турш Хятад, Америкийн харилцаа, хамтын ашиг сонирхолтой олон улсын болон бүс нутгийн үйл хэргээр санал бодлоо солилцож, хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд шинэ хамтын ойлголттой боллоо. Бидний уулзалт бүтээлч чанартай, ололт ихтэй уулзалт боллоо гэв.
Хятад, Америкийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Америк бол дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийг магнайлагч учраас худалдаа болон хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааны тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт бид санал нэгтэй байна гэжээ. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл