solongonews
Ли Жаньшү Куартейтэй уулзав
2018-05-13 19:17
Этиопт албан ёсны найрсаг айлчлал хийж буй БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 11-нд Аддис Абабад Африкийн холбооны комиссын орлогч дарга Томас Квеси Куартейтэй уулзаж, Африкийн Холбооны төв байртай танилцав.

Этиопт албан ёсны найрсаг айлчлал хийж буй БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшү 11-нд Аддис Абабад Африкийн холбооны комиссын орлогч дарга Томас Квеси Куартейтэй уулзаж, Африкийн Холбооны төв байртай танилцав.

Ли Жаншү: Хятад, Африк уламжлалт гүн гүнзгий найрсаг харилцааны үндэс суурьтай, хөгжил дэвшлийн хамтын мөрөөдөлтэй юм. Мөн жаргал зовлонгоо хамтатгасан хувь заяаны хамтын цогц юм. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн үнэнч дотно ойлголт, ашиг журмын зөв үзлийн удирдлага дор, Хятад, Африкийн "хамтын ажиллагааны арван том төлөвлөгөө" урагштай ахиж, хамтын ажиллагааны том чухал төслүүдийг хэрэгжүүлснээр, Африкийн орнууд, Африкийн ард түмэнд бодит ашиг тус авчрав гэжээ.

Африк тивээрээ нэгдэн хүчирхэгжих, интеграцчилах ахицыг урагшлуулах талаар Африкийн Холбоо чухал үүрэг гүйцэтгэснийг Ли Жаньшү идэвхтэй үнэлэв. Тэрээр хэлэхдээ: Африкийн Холбоотой харилцаагаа хөгжүүлэхийг Хятадын тал маш чухалчилж, Африкийн Холбоо өөрийн байгууллага, энхийг сахиулах хүчин болон ардын амьжиргааг баталгаажуулах бүтээн байгуулалтаа эрчимжүүлж, Африкийн интеграцчилах ахицыг идэвхтэй удирдан дагуулж, олон улс болон бүс нутгийн үйл хэргийн явцад улам их үүрэг гүйцэтгэж, Африкийн эв нэгдэл болон хамтын ашиг сонирхлыг хамгаалахыг чадлынхаа хэрээр дэмжихэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал Африкийн бүсийн байдал зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. 

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл