
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, Монголын тал 06-р сарын 09, 10-нд БНХАУ-ын Чиндао хотноо зохин байгуулагдах ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн XVIII хуралд урилгаар оролцох гэж байна. Монголын тал энэхүү чуулганд идэвхтэй оролцож, Монгол Хятадын харилцааг хөгжүүлэх, Монгол-Хятад-Оросын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын "Хөгжлийн зам" стратеги болон Хятадын "Бүс ба зам" санаачилгын уялдааг эрчимжүүлэх болно гэв.
Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, Монгол Улс нь ШХАБ-ын чухал ажиглагч орнуудын нэг. Хятадын тал Монголын талыг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцох болсонд таатай байна. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага гишүүн орнуудаа нэмэгдүүлсний дараа зохион байгуулагдах гэж буй анхны дээд хэмжээний уулзалт бөгөөд мөн энэ жил Хятад Улсад зохиогдож буй хоёр дахь томоохон хэмжээний дипломат үйл ажиллагаа бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпин хурлыг даргалж, холбогдох үйл ажиллагаануудыг явуулна. Уг чуулга уулзалт нь "Шанхайн үзэл санаа"-ны тугийг өндөрт өргөн, хамтын нөхөрлөлийн үзэл баримтлалыг тууштай дагаж мөрдөн, эв нэгдэл, хамтын ажиллагааны уламжлалыг дэлгэрүүлэн, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, гишүүн орнуудын хамтын хөгжлийг эрчимжүүлэх зэрэгт шинэ зөвшилцөлд хүрч, шинэ төлөвлөгөөгөө боловсруулан, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлэхэд бүх талаас дэмжиж, хамтын хөгжлийн хөдөлгүүрийг бий болгох болно. Ялангуяа, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны ерөнхий түвшинг дээшлүүлэх болно. 2018 он бол Хятад, Монголын харилцааны их хөгжлийн жил бөгөөд хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлал улам бүр тогтмолжиж, Хятадын тал Чиндаогийн дээд хэмжээний уулзалтаар дамжуулан Монголын талтай харилцан бие биенийхээ язгуур эрх ашиг, чухалчлан анхаардаг асуудлыг хүндэтгэх үндсэн дээр, хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг сайжруулан, хоёр улсын харилцаа болон бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.
Уулзалтад БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Байгалмаа нар оролцов.
