solongonews
Ши Жиньпин дарга Харвардын их сургуулийн захирал Лавренц Баковыг хүлээн авч уулзав
2019-03-20 21:08
Бээжинд Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 20-ны өдөр Америкийн Харвардын их сургуулийн захирал Лавренц Баковтой уулзлаа.

     Лавренц Баков Харвардын их сургуулийн захирал болсныхоо дараах анхны айлчлалаа Хятадад хийсэн явдлыг Ши Жиньпин дарга сайшааж, энэ нь Лавренц Баков захирал Хятад, Америкийн боловсролын солилцоог чухалчилж буйг харууллаа гэж хэллээ.

Ши Жиньпинь дарга:

- Боловсролын солилцоо хамтын ажиллагаа бол Хятад, Америкийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад, Америкийн иргэдийн найрсаг харилцааны үндэс суурийг зузаалахад тустай юм. Шинэ Хятад улс байгуулагдсан 70 жилийн туршид онцгойлон өөрчлөлт нээлтийн 40 жилийн турш гадаадад сурч боловсорсон чадварлаг боловсон хүчнүүд эх орондоо ирж, Хятадын хөгжил, бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан байна. Хятад улс харилцан суралцахыг баримталж, гадаадад суралцахыг урамшуулан, дотоод, гадаадын боловсролын солилцоо хамтын ажиллагааг дэмждэг. Хятад, Америкийн нийгэм соёлын солилцоо нэн идэвхтэй үр дүнд хүрэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.

Лавренц Баков:

- Энэ удаад Харвардын их сургуулийн захирлын хувиар айлчилж байгаа төдийгүй бас Америкийн дээд сургуулуудыг төлөөлөн Америк, Хятадын боловсролын солилцоог ахиулах гэсэн юм. Америк, Хятадын дээд сургууль зэрэг боловсрол соёлын байгууллагууд солилцоо хамтын ажиллагаагаа хэвээр хадгалан гүнзгийрүүлж байна. Алсдаа энэ нь Америк, Хятадын харилцааг ахиулахад маш чухал юм. Харвардын их сургуульд олон тооны хятад оюутан суралцдаг. Ингээд хятад хэл ч маш их түгэн дэлгэрч байна. Хятадын Засгийн газар дээд боловсролыг маш их чухалчлан эрчимжүүлж буй нь бахархмаар явдал юм, Хятадын боловсрол, шинжлэх ухаан судалгааны байгууллагатай солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлэн ахиулахад Харвардын их сургууль бэлэн байна гэж илэрхийлсэн байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл