Хятадын дэд дарга Хань Жэн 05-р сарын 13-нд Бээжинд болсон 2024 оны дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолд оролцож, үг хэлэв.

Хань Жэн хэлэхдээ“Хятад улсын дарга Ши Жиньпин эрсдэл, сорилт бэрхшээлийг даван туулахын тулд бүх улс орон хамтдаа зүтгэж, хамтдаа хожих үзэл баримтлалыг баримтлан, дэлхийн хамтын хөгжлийг ахиулах ёстой гэж олон удаа онцолсон.Хятад улс гадаад ертөнцөд дээд түвшний нээлттэй байдлаа үргэлжлэн өргөжүүлж, хөгжлийн ногдол ашгийг талуудтай хуваалцах болно”.Мөн тэрээр:
-Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлт сорилттой тулгарч, хөгжлийн боломжууд эрсдэл,сорилттой зэрэгцэн оршиж байна.Худалдаа, хөрөнгө оруулалтыг либералчлах,хөнгөвчлөх ажлыг тууштай дэмжин, дэлхийн аж үйлдвэр, нийлүүлэлтийн хэлхээний уян хатан байдал, тогтвортой байдлыг үр дүнтэй хадгалж байж л бид хамтын ажиллагааны хэлхээ холбоог чангатгаж, харилцан ашигтай үр дүнд хүрч чадна.Шинжлэх ухаан, технологийн хувьсгал, аж үйлдвэрийн хувьсгалын шинэ үеийн боломжуудыг ашиглаж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, илүү нээлттэй, шинэлэг сэтгэлгээ, арга хэмжээгээр хуваалцахыг бэхжүүлж, шинэ салбарыг хамтран нээж, шинэ загвар бүтээж, шинэлэг хөгжлийг бий болгох шаардлагатай байна. Бид жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллагыг гол цөм болгосон олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулалтыг ахиулж, хүртээмжтэй,эдийн засгийн даяаршлыг дэмжих ёстой.
Мөн Хань Жэн“Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хувьд Хятадын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр олон жилийн турш 30 орчим хувь хэвээр байна.Тогтвортой эдийн засагтай, илүү нээлттэй эдийн засагтай Хятад улс дэлхийн эдийн засагт хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй.Бид Хятадын тогтвортой хөгжлийн боломжуудыг дэлхий дахинтай хуваалцахад бэлэн байна.Дэлхийн олон орны компаниуд Хятадад үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийж,Хятадыг хөгжүүлж, Хятадад ялалт байгуулахыг баярлан угатна”.
Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих дээд хэмжээний уулзалтыг Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл зохион байгуулдаг бөгөөд гурван жил дараалан зохион байгуулж байна.Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт "Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа: Өөрчлөгдөж буй нөхцөл байдлын сонголт" сэдвийн дор олон улсын байгууллага, эдийн засгийн байгууллагууд, гадаадын бизнесийн холбоод, дэлхийн худалдааг дэмжих агентлагийн дарга нар, Хятад болон гадаадын аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан 750 гаруй хүн оролцсон байна.
