solongonews
Ши Жиньпин Финландын ерөнхийлөгч Саули Нийнистөтэй хэлэлцээ хийв
2019-01-14 21:41
Ши Жиньпин Финландын ерөнхийлөгч Саули Нийнистөтэй хэлэлцээ хийв.

Өнөөдөр буюу 01-р сарын 14-ний өдөр Хятадын дарга Ши Жиньпин Ардын их хурлын танхимд Финландын ерөнхийлөгч Саули Нийнистөтэй хэлэлцээ хийсэн байна. Хятад,Финландын харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулна гэж хоёр талын тэргүүн санал нэгтэй илэрхийллээ.

Хятадын уламжлалт шинэ жил тун удахгүй болох гэж байгаад тохиож Ши Жиньпин Финландын ард түмэнд шинэ жилийн мэндчилгээ хүргэсэн байна. Ши Жиньпин, сүүлийн жилүүдэд Хятад,Финляндын харилцааны гол сэдэв нь ирээдүйн чиг хандлагатай шинэ маягийн түншлэлийг бий болгох, хөгжүүлэх явдал юм.

Сүүлийн жилүүдэд, Хятад, Финландын харилцааны гол тал нь ирээдүйд хандсан шинэ хамтын ажиллагааны түншийн харилцааг эмхлэн байгуулах, ахиулах явдал байлаа. Хятад, Финландын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зөвхөн хоёр улс, хоёр ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг хангахад илүү эерэг энерги гаргаж өгдөг гэж онцолсон байна.

Саули Нийнисто юуны түрүүнд Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр: Финланд, Хятадын харилцаа түргэн хөгжиж байна. Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг Финланд улс өндрөөр үнэлж, олон улсын үйл хэрэг дэх Хятад улсын үүргийг чухалчилж, Хятад улстай тогтоосон найрамдлаа эрхэмлэж байна. Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах санаачилга маш чухал, Филанд тал идэвхтэй үүрэг гүйцэтгэж, тус санаачилгыг Европын холбоотой нэн сайтар холбож, Европ, Азийн эх хуурайн дэд бүтцийн түншлэлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл