solongonews
ХКН-ын ХIХ хурал өндөрлөлөө
2017-10-24 15:07
ХКН-ын ХIХ хурал Бээжинд өндөрлөлөө.

ХКН-ын ХIХ хурлаар ХVIII сонгуулийн Төв хороо, Сахилга Бат Шалгах төв хороог шинээр сонгож, ХVIII сонгуулийн Төв хороо, Сахилга Бат Шалгах төв хорооны тайлангийн шийдвэр, “Хятадын Коммунист Намын  дүрэм”-ийн тухай шийдвэрийг баталж, ХКН-ын ХIХ хурал 24-ний өдрийн үдээс өмнө Ардын Их Хурлын танхимд өндөрлөлөө.

Хурлаар “Хятадын Коммунист Намын дүрэм”-ийн тухай шийдвэрийг баталж, шийдвэр баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Намын дүрэмд Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлог бүхий социализмыг Марксизм – Ленинизм, Мао Зэдүний үзэл санаа, Дэн Шяопиний онол, “гурвыг төлөөлөх” чухал үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлийн онолын хамт намын үйл ажиллагааны хөтөлбөр болгохыг хурлаар санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Хурлын хөтөлбөр дууссаны дараа Ши Жиньпин дарга чухал үг хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл