Саяхан ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Ун албан тушаалаа авсны дараах анхны албан бус айлчлалаа Хятадад хийсэн юм. Солонгосын хойгийн байдалд эргэлт гарч байгаа өнөө үед Ким Жон Ун Хятадад айлчилж буй нь Хятад, Солонгосын харилцаа эрүүлээр хөгжих, мөн Солонгосын хойгийн нөхцөл байдлын идэвхтэй өөрчлөлтийг хэвээр хадгалахад ашигтай юм.
Хаяа нийлсэн ойр хөршийн хувьд БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг хоёр талын ахмад удирдагчид байгуулж, хөгжүүлсэн юм. Энэ бол БНХАУ, БНАСАУ-ын харилцааны чухал үндэс суурь юм. Хятадын тал БНХАУ, БНАСАУ-ын сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэхэд хүчин зүтгэсээр ирсэн билээ.
ХКН-ын XVIII их хурлаас хойш ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын дээд удирдагч Ким Жон Унтай баярын цахилгаан, аман захиа, хувийн захидал, гарын үсэг зурсан албан бичгийн хэлбэрээр олонтаа харилцаж, БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдлыг тасралтгүй уламжлан хөгжүүлж, олон улс, бүс нутгийн байдлаас БНХАУ, БНАСАУ-ын харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжүүлсэн байна.
Өнөөгийн нөхцөлд, БНХАУ, БНАСАУ-ын эрүүл саруул харилцаа нь хоёр орны уламжлалт найрамдлын эрэлт хэрэгцээ төдийгүй хоёр орны эдийн засгаа хөгжүүлэх, ардын амьдралыг сайжруулах шаардлага юм.
ХКН-ын XIX их хурлаас ард түмнээр үндэс болгосон хөгжлийн үзэл санааг баримталж, социалист орчин үеийн хүчирхэг орныг бүх талаар байгуулах хөтөлбөр гаргасан билээ. Ким Жон Ун БНАСАУ-ын удирдагч болсны дараа: Солонгосын Хөдөлмөрийн намд нүүрлэж буй хамгийн чухал бөгөөд тулгамдсан үүрэг бол ардын амьжиргааг сайжруулах ажил юм хэмээн онцолсон билээ. Эдийн засгаа хөгжүүлнэ гэдэг хоёр орны эрх баригч намын засаглах зорилт төдийгүй хоёр орны ард түмний хүсэл тэмүүлэл юм.
БНХАУ, БНАСАУ-ын харилцааны эрүүл тогтвортой хөгжил нь бүс нутаг, мөн дэлхийн энх тайван байдлыг хамгаалах чухал хүчин юм. Сүүлийн жилүүдэд, Солонгосын хойгийн байдал ямар ч байсан Хятад улс тус хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах, асуудлыг яриа хэлцлээр зохицуулахыг эх эцэс баримталж байгаа нь Хятад улс хэзээд энх тайвныг эрхэмлэж, ард түмнээ амар тайван амьдруулах бодлого хэрэгжүүлж буйг бүрэн харуулсан юм.
Энэ жил Солонгосын хойгийн асуудалд эерэг өөрчлөлт гарч байна. БНАСАУ, БНСУ Пёнчаны өвлийн олимпын боломжийг ашиглан идэвхтэй харилцаж эхлэн, АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар уулзалт товлосон зэрэг олон эерэг ахиц гарсан нь БНХАУ-ын дурдсан “БНАСАУ цөмийн туршилтаа түр зогсоох, АНУ, БНСУ цэргийн сургуулилтаа түр зогсоох” санаачилга зөв голч байж, Солонгосын хойгийн байдлыг намжаах яриа хэлэлцээний суурь болжээ. Тийм ч учраас АНУ-ын ерөнхийлөгч Трамп Ши Жиньпин даргатай утсаар ярилцах үедээ: АНУ, БНАСАУ-тай хэлэлцээ хийхийг уриалсан Ши Жиньпин даргын санаачилга зөв гэдийг бодит хэрэг гэрчилсэн байна гэжээ. БНСУ-ын ерөнхийлөгчийн тусгай элч БНХАУ-д айлчлах үеэр АНУ, БНАСАУ-ын хоорондын яриа хэлэлцээг санаачилсан Хятадын талд талархаж байгаагаа илэрхийлжээ.
Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхэд БНХАУ-ын тал онцгой ач холбогдол үзүүлсээр иржээ. Ким Жон Ун энэ удаа Хятадад айлчилсан нь Хятад улс ХКН-ын ХIХ хурлын дараах шинэ эрин үе тохиож, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжийг бүрдүүлэн, шинэ цаг үеийн утга агуулгатай болжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцээний аргаар шийдвэрлэх явцад БНХАУ, БНАСАУ-ын эрүүл, тогтвортой харилцаа чухал баталгаа болох бөгөөд Зүүн Хойд Азийн бүс нутаг, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм гэжээ.
