БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Бээжин хотноо Ардын Их Хурлын ордонд Хятадад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын Ерөнхий сайд Шипкинстэй уулзлаа.

Ши Жиньпин дарга:
- Ерөнхий сайд албан тушаалдаа гарснаас хойш Хятад, Шинэ Зеландын харилцаанд чухал ач холбогдол өгч байгаагаа удаа дараа илэрхийлж, цаашид ч Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэсэн. Би Хятадын Шинэ Зеландтай харилцах харилцаанд үргэлж чухал ач холбогдол өгдөг. 2014 онд Би Шинэ Зеландад айлчилж, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай зарласан. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятад-Шинэ Зеландын харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирч, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байна. Хятад улс Шинэ Зеландыг үргэлж найз, түнш гэж үздэг бөгөөд Шинэ Зеландтай хамтран хоёр орны 50 жилийн шинэ харилцааг нээж, Хятад-Шинэ Зеландын иж бүрэн стратегийн түншлэлийн тогтвортой, урт хугацааны хөгжлийг дэмжихэд бэлэн байна гэж хэлэв.
Дарга Ши Жиньпин мөн:
- Өнөөдөр Хятадын гол ажил бол хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хятадын үндэстнүүдийн их сэргэн мандалтыг цогцлоон хөгжүүлэх явдал юм. Өндөр чанартай хөгжилд хүрэх нь хамгийн гол ажил, бүх хятадын ард түмний нийтлэг хөгжил цэцэглэлт нь нэн чухал шаардлага бөгөөд дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулах нь чухал зорилт юм. Энэ бол өмнө нь үгүй байсан зам, гэхдээ бид үргэлжлүүлэн судалж, урагш тэмүүлнэ. Хятад улс маш том бөгөөд ийм их хүн амтай, улс орон, үндэстний хөгжлийг өөрийн хүч чадалд тулгуурлан л тавьж чадна. Бид улс орноо хаах биш, харин дотоодын зах зээлийг олон улсын зах зээлтэй илүү сайн холбохыг чухалчилдаг гэж хэллээ.

Шипкинс:
- Өнгөрсөн онд Шинэ Зеланд, Хятад улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэсэн билээ. Энэ нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Шинэ Зеланд, Хятадын ард түмний найрсаг солилцоо нь урт удаан хугацааны түүхтэй бөгөөд Шинэ Зеланд-Хятадын харилцааны хөгжил нь гүн гүнзгий, бат бэх үндэс суурьтай юм. Шинэ Зеланд улс Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Би энэ удаад Хятад руу эдийн засаг, худалдааны маш том төлөөлөгчдийг удирдан, илүү их хамтын ажиллагааны боломжуудыг судалж, Шинэ Зеланд-Хятадын харилцааг шинэ түвшинд гаргах найдвараар хөтөлсөн юм. Шинэ Зеланд, Хятад улстай хүмүүсийн солилцоог бэхжүүлж, эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлж, гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн хоёр орны хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарыг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байна. Санал зөрөлдөөн нь хоёр талын харилцааг тодорхойлох ёсгүй, харин ч илэн далангүй солилцоо, харилцан хүндлэл, харилцан бие биенээ ялгаварлахгүйгээр эв найрамдалтай байх ёстой гэж Шинэ Зеланд улс үзэж байна.
