solongonews
ХКН-ын XIX их хуралд анхаарал хандуулъя
2017-10-27 11:32
Хятад улс энэхүү түүхэн цаг мөчид

        ХКН-ын XIX удаагийн Төв хороо 25-ны өдөр анхдугаар бүгд хурлаа хуралдуулж Ши Жиньпин даргаар төв болгосон Төв хорооны удирдлагуудаа сонгосон бол түүний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ши Жиньпин дарга гадаад, дотоодын сэтгүүлчдэд хандан шинээр сонгогдсон төв хорооны удирдах багаа төлөөлөн үг хэлж, үүрэг хариуцлагаа хатуу  ухамсарлан, шаргуу хичээнгүй ажиллах болно гэдгээ мэдэгдсэн бай ирэх 5 жилийн ажлын  зорилтоо тодорхойлсон байна.

Хятадын бүх үндэстний иргэд энэхүү Хятадын ирээдүйд холбогдсон онцгой өдөрт ХКН-ын XIX их хуралд анхаарал хандуулан, өөрийн ажлын байрандаа буюу гэр бүлтэйгээ хамт телевизийн шууд нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Урт  хугацааны хүчин чармайлтаар Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед орлоо.  Шинэ цаг үед шинэ уур амьсгалтай, шинэ үүрэг хариуцлагатай байх хэрэгтэй. ХКН-ын  XIX их хурлаас XX их хурал хүртлэх 5 жил нь “Хоёр зуун жил”-ийн тэмцлийн  зорилтыг биелүүлэх түүхэн зангилаа үед оршиж, анхны зуун жилийн зорилтыг  биелүүлэх, хоёрдугаар зуун жилийн тэмцлийн зорилтыг эхлүүлэх үе тохионо. Үүний  зарим зангилаа цаг үе бол бидний ажлын координат юм гэсэн байна.

Эдгээр координатад 2018  онд Хятад улс өөрчлөлт шинэчлэл хийж эхэлсний 40 жилийн ой, 2019 онд БНХАУ  байгуулагдсаны 70 жилийн ой, 2021 онд ХКН байгуулагдсан 100 жилийн ой тохиох  болно. Дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ:

 Өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого  хэрэгжүүлэхээр шийдсэн нь Хятадын хувь заяаг шийдсэн зангилаа шийдвэр юм. Хятад  улс туршлага сургамжаа нэгтгэн дүгнэж, бүх талын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн,  нээлттэй байдлаа өргөжүүлж, шинэ хөгжлийн үзэл баримтлалаар төрөл бүрийн ажил  үйлсийн бүх талын хөгжлийг ахиулж, бүх нам бүх улсын хүчийг дайчлан чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилтыг товлосон цагт нь биелүүлж, улс орноо улам  цэцэглэн мандсан, баян хүчирхэг болгон бүтээн байгуулж, Хятадын ард түмэн, олон  орны ард түмэнд үр шимийг нь хүртээнэ гэсэн байна. Тэрээр:

- Хятадын үндэстнүүдийн үүрдийн хөгжлийн төлөө хичээн зүтгэж буй ХКН-ын  хувьд зуун жил гэдэг ид хөгжлийн үе шат. ХКН дэлхийн хамгийн том улс төрийн  нам юм. Том нам учраас том зорилготой байх хэрэгтэй. ХКН Хятадын ард түмнийг  удирдан нийгмээ хөгжүүлж чадах бөгөөд өөрийн дотоод дахь өөрчлөлт хөгжлөө ч сайн  хийж чадна гэдийг түүхэн туршлага харуулж байна. Бид үргэлж эрчимтэй ажиллаж, ард  түмэнд үйлчлэгч, цаг үеийн манлайлагч, үндэстнүүдийн ноён нуруу байх болно.  Намын засаглалаа бүх талаар чангатгах ажлыг байнга чухалчилж, цөхрөлтгүй чармайх  болно. Хятадын хөгжлийн төлөө ариун чигч улс төрийн байдлыг бий болгон, намын  хүчирхэг эрч хүчээр бүх нийгмээ дайчлан хичээн зүтгэх хэрэгтэй  гэж хэллээ.

- Хятадын ард түмэн  өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэтгэж, улс орныхоо эрх мэдэл, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг туйлбартай хамгаалж, улс орнуудын ард иргэдтэй хамт хүн  төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, хүн төрөлхтний энх тайван,  хөгжлийн эрхэм дээд үйл хэрэгт улам их хүчин зүтгэл гаргахаар хичээж байна  гэсэн байна

 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл