solongonews
Дэлхийн интернэтийн хурлын Ү Жэний чуулган нээгдэв
2023-11-09 09:55
Дэлхийн интернэтийн хурлын Ү Жэний чуулган нээгдэв

        2023 оны Дэлхийн интернэт хурлын Ү Жэний чуулган 11-р сарын 08-нд Жэжян мужийн Ү Жэньд нээгдэж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулахын яамны сайд Ли Шүлэй оролцож илтгэл тавьжээ. 

        Гадаад дотоодын зочид төлөөлөгчид уг арга хэмжээний талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ “Ши Жиньпин дарга дэлхийн интернэтийн хөгжил, засаглалд тулгарч буй шинэ нөхцөл байдал, шаардлагад шинжлэх ухааны үүднээс дүн шинжилгээ хийж, хөгжлийг нэн тэргүүнд тавьж, цэцэглэн хөгжсөн, аюулгүй, хүртээмжтэй интернэт орон зайг бий болгохыг санаачилсан нь интернэт орон зайны хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулахад зүг чиг заасан явдал юм. Интернэтийн хурал нь 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, дижитал Хятад улсыг бүтээн байгуулах алхаа улам хурдассан. Хятад улс дэлхийд нийлттэй дэд бүтцээр идэвхтэй холболдож байгааг харуулж байна”, “Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн зорилгод анхаарал хандуулж, инновац, хөгжлийг баримталж, хамтын судалгааг бэхжүүлж, цахим ертөнцийг хүний хөгжил, дэвшилд илүү сайн сурталчлах шаардлагатай. Хамтын ажиллагааг чандлан баримталж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, ядуурлыг арилгахад интернэт, тоон технологийн үүргийг бүрэн дүүрэн хөруулах, ингэснээр цахим ертөнц хүн төрөлхтний нийтлэг сайн сайхан байдлыг илүү сайжруулах боломжтой. Нээлттэй, хамтач байдлыг эрхэмлэн, соёл иргэншлийн онлайн харилцааг бэхжүүлж, цахим ертөнцийн соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах талыг илүү сайн дэмжинэ. Бид цаашид бие биедээ тусалж, улс орнуудын интернэтийн эрх мэдлийг хүндэтгэж, интернэтийн аюулгүй байдлыг хамгаалж, цахим ертөнцийн энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг илүү сайн хамгаалах болно” гэжээ.

        “Хүртээмжтэй, багтаамжтай, тэсвэртэй дижитал ертөнцийг бий болгож, интернэт орон зайн хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа байгуулах” гол сэдвийн хүрээнд болж буй тус чуулганд 120 гаруй улс орон, бүс нутгийн 1800 гаруй зочид онлайнаар болон оффлайнаар оролцов.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл