solongonews
Казахстанд “Хятадын аялал жуулчлалын жил” хаалтаа хийв
2017-11-21 18:52
Саяхан Астана хотноо Казахстан улсад зохиогдсон “Хятадын аялал жуулчлалын жил” арга хэмжээ хаалтаа хийлээ.

Хоёр орны   засгийн газрын албан тушаалтан, холбогдох компанийн төлөөлөл, Хятад, Казахстан   хоёр орны оюутан залуус зэрэг мянга шахам хүн хаалтын ёслолд оролцжээ. Энэ арга   хэмжээгээр“Хятадын аялал жуулчлал жил”-ийн үр дүнг дүгнэж, хоёр орны аялал   жуулчлалын хамтын ажиллагааны шинэ гараа авсан үйл явдал болжээ. Энэ тухай   ХОУР-гийн сэтгүүлч Ван Дэлу, Ван Пэй нарын ирүүлсэн мэдээллийг   хүргэе.

Казахстанд “Хятадын аялал жуулчлалын   жил” арга хэмжээг зохион байгуулсан нь Хятад улсын дарга Ши Жиньпин, Казахстаны ерөнхийлагч Нурсултан Назарбаев нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголт юм. Энэ   оны 4-р сарын 19-нд Казахстаны хамгийн том хот Алм-Ата-д “Хятадын аялал жуулчлалын жил”-ийн нээлтийн ёслол болжээ. Аялал жуулчлалын жилийн үеэр Хятадын   Шиньжян, Шанхай, Шааньси зэрэг 20 гаруй муж, хот Казахстанд аялал жуулчлалын сурталчилгааны үйл ажиллагаа зохиож, Казахстаны талын хамтран ажиллагч байгууллагатай аялал жуулчлалын хамтын ажиллагааны хэлэлцээр хийсэн байна. Хаалтын ёслолд Хятадын Аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн үндэсний товчооны дэд   дарга Ду Жян: Хятад, Казахстан аялал жуулчлалын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талт харилцаа улам гүнзгийрэн хөгжихийн зайлшгүй шаардлага мөн хэмээн   тэмдэглэжээ.

“Аялал жуулчлалын жилийг зохион байгуулсан нь Ши Жиньпи, Назарбаев нарын Хятад, Казахстаны найрсаг харилцааны чухал талыг бодолцсон нийтлэг ойлголт юм. Эртний торгоны зам Хятад улсаас гараа авч, Евро Азийн эх газрыг хөндлөн туулж байсан. Казахстан бол торгоны зам Хятад улсаас   гарч баруун тийш үргэлжилсэн анхны өртөө билээ. 2013 оны 9-р Ши Жиньпин дарга Казахстан улсад айлчлах үедээ “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгаа анх дурдсан нь Хятадын тал хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, сайн сайхан зорилттойг бүрэн гүйцэд илэрхийлсэн юм. Дэд бүтцээр   түншлэхэд юуны түрүүнд аялал жуулчлалыг холбох ёстой. Аялал жуулчлал бол улс   орнуудын харилцаанд нийтлэг ойлголтоор хамгийн олон, санал зөрөлдөөн хамгийн   бага хамтын ажиллагааны салбарын нэг, иргэд хоорондын ойлголцлын хамгийн сайн   арга зам юм.”

2016 онд Казахстанд жуулчилсан Хятад   иргэд 26 мянгад хүрч, хоёр орны хооронд давхардсан тоогоор 500 мянган хүн ирж   очсон байна. Энэ оны эхний хагаст Казахстанаас Хятадад жуулчилсан жуулчид 100   мянгаас давж, өнгөрсөн оныхоос 12.7 хувиар нэмэгджээ. БНХАУ-аас Казахстанд   суугаа элчин сайд Жан Ханьхүй: “Хятадын аялал жуулчлалын жил” арга хэмжээ   зохиогдсон нь, хоёр талт харилцааны түүхэнд шинэ хуудас сөхсөн үйл явдал боллоо”   гэсэн байна.

“Энэ онд Казахстанд анхдугаар удаа Хятадын   аялал жуулчлалын жилийн арга хэмжээ зохиосон нь хоёр орны харилцааны түүхэнд   шинэ хуудас сөхсөн үйл явдал боллоо. Энэ нь мөн Хятад улсаас Төв Азийн орнуудад   зохион байгуулсан улсын хэмжээний аялал жуулчлалын жилийн анхны арга хэмжээ   болов. Энэ арга хэмжээ Хятад, Казахстаны харилцаа өндөр түвшинд хөгжиж байгаа,   хоёр орны ард түмэн харилцан бие биеэ ойлгох, найрамдлаа нэмэгдүүлэх зорилттой   гэдгийг харууллаа.”

Казахстаны Соёл, спортын яамны дэд   сайд Эрлан Кожагапанов хэлсэн үгэндээ: “Хятадын аялал жуулчлалын жил” арга   хэмжээ бол бид Хятадын жуулчдад орон нутгийн аялал жуулчлалын нөөцөө танилцуулах   маш сайхан боломж. Хятадын улам олон жуулчин Казахстанд жуулчлахыг хүсэж байна   гэжээ.

“Манай орны удирдагч, Хятад улсын дарга Ши Жиньпин нар Казахстан, Хятадын стратегийн түншийн харилцааг улам хөгжүүлэхийн тулд, 2017 оныг “Хятадын аялал жуулчлалын жил” болгосон. Энэ нь хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийг урагшлуулсан. Хятад бол Казахстаны аялал жуулчлалын салбарт тэргүүлэн хамтарч ажиллах 5 чухал орны нэг. Бид Хятадын жуулчдыг татах, тэднийг аялал жуулчлалын сайн сайхан боломжоор   хангахын тулд хичээл зүтгэл гаргасаар ирсэн юм. “Хятадын аялал жуулчлалын   жил”-ын үйл ажиллагаа нь хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа хурдтай хөгжихөд маш сайн суурь тавьж өглөө.”

Улам олон Хятадын жуулчин, хөрөнгө оруулагчид Казахстаны эдийн засгийн хөгжлийг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэнэ гэж Хятад, Казахстан хоёр орны засгийн газар, аялал жуулчлалын салбарын хүмүүс үзэж байна. Хятад, Казахстан хоёр орны хөгжлийн стратеги холбогдож буй ерөнхий нөхцөлд, “Хятадын аялал жуулчлалын жил”-ийг зохион байгуулсан нь хоёр талт аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам нэмэгдүүлэх болно. “Хятадын аялал жуулчлалын жил” хаалтаа хийж байгаа боловч Хятад, Казахстаны улам өргөн хүрээний, улам өндөр түвшний аялал жуулчлалын хамтын ажиллагаа эхэлж байна гэж элчин сайд Жан   Ханьхүй тэмдэглэсэн байна.

Хаалтын ёслолын үеэр Хятадын Аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн үндэсний товчооноос Астанад суугаа аялал жуучлалын хэрэг эрхлэх газрын хаягийг өлгөх ёслол болов. Тус хэрэг эрхлэх газар цаашид Хятад, Казахстаны жуулчдын хоёр талт харилцаа солилцоонд тус дөхөм үзүүлэх   болно.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл