solongonews
Пэн Лиюань Брижит Макроны хамт Орсай музей үзэв
2024-05-07 10:59
Пэн Лиюань Брижит Макроны хамт Орсай музей үзэв.

        Өчигдөр буюу 06-нд Парис хотноо Ши Жиньпин даргын гэргий Пэн Лиюань Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны гэргий Брижит Макроны урилгаар Орсай музейг хамтдаа үзэж сонирхсон байна. 

     Пэн Лиюань:

- Хятад, Францын ард түмэн уран зураг, соёл урлагийг их сонирхдог тул энэ чиглэлээр хоёр тал солилцоогоо нэмэгдүүлж, хоёр орны ард иргэдэд соёл урлагийнхаа гайхамшгийг харилцан мэдрүүлэх нь зүйтэй. Мөн хоёр орны уран бүтээлчид харилцан туршлага солилцож, илүү содон бүтээл туурвихыг хүсэж байна гэж хэллээ. 

        Орсей музей нь 1986 онд байгуулагдсан Францын үндэсний музей бөгөөд дэлхийн импрессионизм ба пост-импрессионизмын хамгийн баялаг цуглуулгатай музей юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл