ХКН-ын төв хорооны гадаад харилцааны хэлтэс хэвлэлийн бага хурал 24-нд зохион байгуулж, 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бээжин хотноо, ХКН, дэлхийн төрийн намуудын дээд хэмжээний яриа уулзалт болно. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, улсын дарга Ши Жиньпин хурлын нээлтийн арга хэмжээнд илтгэл тавина хэмээн мэдэгдлээ.
ХКН-ын төв хорооны гадаад харилцааны хэлтсийн дэд дарга Гүө Ежөү ХКН, дэлхийн төрийн намуудын дээд хэмжээний яриа уулзалтын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. Гүө Ежөү: тус хурлын нээлтийн арга хэмжээ, бүгд хурал, хаалтын арга хэмжээ зэрэг чухал арга хэмжээнүүдэд ХКН-ын төв хорооны бусад удирдлага ч оролцоно. Тус хурлыг “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулж, хамтдаа сайн сайхан дэлхийг байгуулъя: энэ бол төрийн намуудын үүрэг хариуцлага мөн” гэдэг сэдвийн хүрээнд зохион явуулна. Одоогийн байдлаар 120 гаруй улс орны төрийн нам, улс төрийн байгууллагын 200 гаруй удирдлага хуралд нэрээ бүртгүүлээд байна гэжээ.
