solongonews
Ши Жиньпин үертэй холбогдуулан чухал заавар гаргав
2023-08-30 17:34
Ши Жиньпин үертэй холбогдуулан чухал заавар гаргав.

   Сычуань мужийн Ляншань жөүгийн Жиньян сяньд орсон хүчтэй аадар борооны улмаас 08-р сарын 21-ний үүрээр гэнэтийн үер бууж, улмаар мөрөн дагуух хурдны авто замын JN1 тендерийн хэсгийн барилгын төслийн төв дэх болд төмөр боловсруулах үйлдвэрийн хэсэг ажилтан нас барж, зарим хүмүүс сураггүй алга болсон юм.

   Тухайн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцсаны дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар гаргаж "Сураг тасарсан хүмүүсийг бүх хүчээ дайчлан хайж, гэр бүлийнхнийг нь болгоон тохинуулах зэрэг хойдын ажлыг сайтар гүйцэтгэхийг шаардав. Түүнчлэн Төрийн зөвлөл ажлын хэсэг томилон хяналт шалгалт хийж, холбогдох албан тушаалтныг хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй. Гүнзгий сургамж авч, аюулгүйн хяналтын ажлаа чангатгаж, ард олны амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулах хэрэгтэй" гэв.

   ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян заавар гаргаж, бодит байдлыг сайтар тодруулж, сураг тасарсан хүмүүсийг бүх боломжоо дайчлан хайн аварч, шалтгааныг нэн даруй шалгаж, сургамж авч, түүнчлэн хуулийн дагуу хариуцлага нэхэмжлэхийг шаардав.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл