solongonews
Ши Жиньпин Хятад Францын бизнес эрхлэгчдийн хорооны 6-р хурлын хаалтад оролцож үг хэлэв
2024-05-08 17:38
Ши Жиньпин Хятад Францын бизнес эрхлэгчдийн хорооны 6-р хурлын хаалтад оролцож үг хэлэв

Тухайн орон нутгийн цагаар тавдугаар сарын 6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин, ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Францын Парис хотын Маринья театрт болсон Хятад Францын бизнес эрхлэгчдийн хорооны 6-р хурлын хаалтын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрээр "Өнгөрснөө залгамжилж, ирээдүйг хамтдаа нээж, Хятад Францын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг хамтдаа бүтээцгээе" гарчигтай чухал илтгэл тавьсан бөгөөд хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Францын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй хамт зургаа татуулжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, энэ он бол Хятад Франц дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой юм. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Хятад Франц хоёр орон чин сэтгэлийн анд нөхөр байж ирлээ. Хоёр орон бие даасан байдал, харилцан ойлголцол, алсын хараатай, харилцан ашигтай хамтдаа хожих дипломат үзэл баримтлалыг баримталж, өөр өөр соёл иргэншил, адил бус тогтолцоо, хөгжлийн түвшинтэй орнууд харилцан ашигтай амжилтад хүрч, хамтдаа урагшлах үлгэр жишээ болсон байна. 60 жилийн турш Хятад, Франц хоёр орон харилцан ашигтай хамтран ажиллаж ирсэн. Хятад улс нь Францын ЕХ-ноос гадуурх хамгийн том худалдааны түнш болсон юм.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс харилцаа холбоо, эм эмнэлгийн болон бусад үйлчилгээний салбарыг гадаадад бие даан нээлттэй болгож, зах зээлээ цаашид тэлж, Франц, Европын компаниудыг оролцуулсан олон орны аж ахуйн нэгжүүдэд илүү их зах зээлийн боломжийг бий болгоно гэжээ.

Хятад улс "Францын фермээс Хятадын хоолны ширээ хүртэлх" бүхэл бүтэн сүлжээний хурдацтай зохицуулалтын механизмыг үргэлжлүүлэн идэвхтэй ашиглаж, бяслаг, хиам, дарс зэрэг Францын хөдөө аж ахуйн өндөр чанартай бүтээгдэхүүнүүдийг Хятадад оруулахад бэлэн байна. Хятадын тал Франц зэрэг 12 орны иргэдийг богино хугацаанд Хятадад визгүй зорчих бодлогоо 2025 оныг дуустал сунгах тухай шийдвэр гаргана гэж Ши Жиньпин онцолсон байна.

Ши Жиньпин онцлохдоо, бид өөрчлөлт шинэчлэлтийг цаашид бүх талаар гүнзгийрүүлж, тогтолцооны шинжтэй нээлттэй байдлыг улам өргөжүүлнэ. Энэ нь Францыг багтаасан дэлхийн улс орнуудад илүү өргөн их зах зээлийн орон зай олгож, хамтын ажиллагааны илүү их боломжуудыг авчрах болно. Энд байгаа Францын бизнес эрхлэгчид Хятад маягийн шинэчлэлийн үйл явцад идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн боломжийг хуваалцахыг урьж байна.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, хоёр сар гаруйн дараа Сена мөрний үзэсгэлэнт эрэг дээр Парисын олимпын наадмыг эхлүүлнэ. Олимпын наадам нь эв нэгдэл, найрамдлын бэлэг тэмдэг, соёл иргэншлүүдийн харилцан суралцах өв уламжлал юм. Бид дипломат харилцаа тогтоох үеийн анхны зорилдоо тууштай баримталж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэн бэхжүүлж, "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй, илүү эв нэгдэлтэй байх" Олимпын уриаг хэрэгжүүлж, Хятад Францын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг хамтдаа нээж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээцгээе.

 

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл