Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хурал Бээжинд боллоо
2024-03-04 09:39
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хурал Бээжинд боллоо
Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо 03-р сарын 03-ны өдөр Бээжин хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх хурал хийлээ. Төрийн зөвлөлийн гишүүн, Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбооны дарга Шэнь И-чинь хуралд оролцож, үг хэллээ.
Шэнь И-чинь Хятадын бүх үндэстэн, нийгмийн бүхий л давхаргын эмэгтэйчүүдэд баярын мэнд дэвшүүлж, өндөр амжилт үзүүлж шагнал хүртсэн хамт олон, хувь хүмүүст халуун баяр хүргэжээ. Тэрээр:
- Ши Жиньпин дарга эмэгтэйчүүдийн ажил үйлсийг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, эмэгтэйчүүдийн салбарт байнга анхаарал хандуулж, биечлэн төлөвлөж, эмэгтэйчүүдийн ажлыг бүх талын ахиц дэвшилд хүргэсэн гэж хэллээ.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх
