Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 10-ны үдээс хойш Финландын ерөнхийлөгч Саули Ниинистётой цахим уулзалт хийв.

Ши Жиньпин хэлэхдээ “Хятад Финландын харилцаа ямагт сайн сайхан хөгжлийн чиг хандлагыг хадгалсаар ирсэн бөгөөд үүний үндсэн шалтгаан нь хоёр тал харилцан хүндэтгэх, харилцан эрх тэгш хандах, харилцан ашигтай байх хамтдаа амжилтад хүрэх зарчим баримталсанд оршино. Финланд зэрэг Европын орнуудтай стратегийн хараа, алс ирээдүйн хараагаар бие биеэ авч үзэж, Хятад, Европын харилцааг сайтар хамгаалан хөгжүүлж, хамтын хөгжилд хүрэхэд Хятад улс бэлэн байна" гэв.
Мөн Ши Жиньпин:
- Хятад, Финландын харилцаа хөгжлийн сайхан эрч хүчээ үргэлж хадгалж ирсэн үндсэн шалтгаан нь хоёр тал харилцан хүндлэл, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмыг дээдлэн сахидагт байгаа явдал юм. Хятад улс хүчирхэг улс, үндэсний сэргэн мандалтыг хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр их үйлийг өргөн хүрээнд дэмжиж, энх тайвны бие даасан гадаад бодлогыг тууштай баримталж ирсэн байна. Хятад улс Финланд улстай хөгжлийн боломжуудыг хуваалцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, ирээдүйд чиглэсэн хамтын ажиллагааны шинэ төрлийг гүнзгийрүүлж, олон улсын үйл хэрэгт хамтын ажиллагааг бэхжүүлэн, олон талт үзлийг хамтран дэмжиж, чөлөөт худалдааг хамгаалж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, дэлхийн бүх улс орны орчин үеийн шинэчлэлд эерэг хувь нэмэр оруулахад бэлэн байна. Өнөөгийн олон улсын ээдрээнтэй нөхцөл байдалд Хятад Европын харилцааны стратегийн ач холбогдол, дэлхий дахины нөлөө илүү тодорсоор байна. Хятад улс Европын орнууд, тэр дундаа Финланд улстай стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвөөс бие биенээ дэмжиж, Хятад,Европын харилцааг хадгалж, хөгжүүлж, нийтлэг хөгжилд хүрэхэд бэлэн байна.

Саули Ниинистё хэлэхдээ:
- Дарга Ши Жиньпин Финландад хоёр удаа айлчилж, Хятадад айлчилсан тухай одоо ч тод томруун дурсамж надад үлдсэн. Өмнөх солилцоонууд маань надад сайхан, гүн сэтгэгдэл үлдээсэн ажээ. Бидний хамтран зарласан ирээдүйд чиглэсэн Финланд,Хятадын шинэ түншлэл хөгжлийн сайхан эрч хүчийг хадгалж, янз бүрийн салбарт эерэг үр дүнд хүрсэнд бид баяртай байна. Цар тахлын үеэр хоёр тал ч сайн хамтран ажиллажээ. Хятад улс хөгжлийн хувьд ер бусын амжилт гаргаж, Хятадын ард түмний амьдралын түвшин байнга сайжирч байна. Финланд улс Хятадтай цаашид өөрийн чадавхаа хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэн, Финланд Хятад, ЕХ Хятадын харилцаанд шинэ хөгжлийг дэмжихэд бэлэн байна. Финланд улс олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд Хятад улстай нягт харилцаа тогтоож, дэлхий дахинд тулгарч буй бэрхшээлийг хамтран шийдвэрлэхэд бэлэн байна.
Хоёр орны төрийн тэргүүн нар харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Саули Ниинистё Хятадын ард түмэнд шинэ оны мэнд хүргэж, аливаа сайн сайхан бүхний ерөөл дэвшүүлэв.
