solongonews
Ши Жиньпин Панам улс дахь төрийн айлчлалаа эхлүүллээ
2018-12-03 17:33
Ши Жиньпин Панам улс дахь төрийн айлчлалаа эхлүүллээ

Синьхуа агентлагийнПанамын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Сү Жинь, Ван Жүөлүнь\ Энэ сарын 2-ны өдөр дарга Ши Жиньпин Панам хотод хүрч, Панам улс дахь төрийн айлчлалаа эхлүүллээ.

Орон нутгийн цагаар 20 цагийн үед дарга Ши Жиньпингийн тусгай онгоц Панам улсын олон улсын нисэх онгоцны буудалд хүрчээ. Ши Жиньпин болон хатагтай Пэн Лиюанийг Панамын Ерөнхийлөгч Баррера болон тэргүүн хатагтай Кастило нар халуунаар угтан авлаа.

Баррера нисэх онгоцны буудалд Ши Жиньпинг угтах ёслол болж, хоёр улсын тэргүүн болон тэргүүн хатагтай нар улаан хивсэн дээгүүр алхан тусгайлж зассан тавцан дээр гарч зогсоход цэргийн хөгжмийн анги Хятад, Панам хоёр улсын сүлд дууг хөгжимдөв. Ши Жиньпин Баррерагийн хамт ёслолын жагсаалыг үзсэний дараа нутгийн бүжигчид үндэстний бүжгээ бүжиглэж, хүүхэд багачууд соргог цэцэг, Хятад, Панамын улсын далбааг барин зочдоо халуунаар угтсан юм. Ши Жиньпин, Пэн Лиюань маш урамтай гар даллан талархал илэрхийллээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Энэхүү айлчлал миний хувьд тус улс дахь анхны айлчлал бөгөөд БНХАУ-ын тэргүүн нарын анхны айлчлал болно. Миний бие Хятадын ард түмний нэрийн өмнөөс Панам улсын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Жил хагасын өмнө Хятад, Панам улс “Нэг Хятад” зарчмын суурин дээр албан ёсоор дипломат харилцаа байгуулж, хоёр улсын 160 жилийн харилцааны түүхэнд шинэ хуудас нэмсэн билээ. Хятад, Панам хоёр улс харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа эрчтэй алхаагаа эхлүүлж, бүх салбарын хамтын ажиллагаа өндөр амжилтад хүрлээ. Хятад, Панам хоёр улс харилцаа тогтоосон нь хоёр улс болон хоёр улсын ард түмний үндсэн болон урт хугацааны ашиг тустай нийцэж, Хятад, Панамын хамтын ажиллагааны нөөц хүч их байна гэдгийг бодит үйл ажиллагаа гэрчилсэн байна” гэжээ.

Ши Жиньпин илэрхийлэхдээ, “Миний бие айлчлалын үеэр Ерөнхийлөгч Баррератай хэлэлцээ хийн, Хятад, Панамын харилцааны хэтийн төлөвлөгөөг тогтоож, харилцан ашигтай, хамтын ажиллагааг ахиулан, хамтын хөгжлийг эрчимжүүлж, хоёр улс болон хоёр ард түмэнд буян үйлдэхийг хүсч байна гэжээ.

Түүнийг дагалдан Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар яваа ба БНХАУ-аас Панам улсад суугаа Элчин сайд Вэй Чян нисэх онгоцны буудалд угтан авсан байна.

Ши Жиньпин Аргентин улс дахь төрийн айчлалаа дуусгаад Панамд хүрч байгаа аж. Буэнос-Айрес хотоос мордох үеэр Аргентины Засгийн газрын дээд албан тушаалтнууд нисэх онгоцны буудлаас үдэж мордуулсан байна.

Панам нь Ши Жиньпингийн энэ удаагийн айлчлалын гурав дахь орон бөгөөд тэрээр Португалид төрийн айлчлал хийх юм.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл