solongonews
Улаанхад хот: Малчин тариачидтай сэтгэл нэгтгэж, ядуурлаас ангижирна
2017-10-23 17:31
<ХАЛУУН ЯРИА>

Аравдугаар сарын 20-ны өдөр Улаанхад хотын Сүн Шань дүүргийн Дан Дипү манж үндэстний шяний ажилтан ХКН-ын XIX их хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хийсэн тайланг нарийн хянамгай суралцан, тайлангийн агуулгын тухай ойлголтоо чөлөөтэй ярьж сэтгэгдлээ хуваалцлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний тайланд хөдөө тосгоныг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэн, мал аж ахуй тариалангийн орныг урьдчилан хөгжүүлж, мал тариалангийн үйлдвэрлэлийн орчин үед шилжих явцыг хурдасгана гэж дурдсан нь тус шяний тариалангийн өртөөний дарга Вао Гүөжюний ажиллах урам зоригийг нэмэгдүүлсэн байна. Тэрээр:

- Үндсэн шатны тариалангийн ажлыг удирдаж байгаа ажилтны хувьд бид заавал тариалан үйлдвэрлэлийн хөгжлийг хэрхэн хурдасгах тухай төрийн бодлогыг сайн ойлгож, малчин тариачны орлогыг нэмэгдүүлэхээр улам илүү зүтгэнэ гэж хүсэл зоригоо илэрхийлж байлаа.

Тус шяний ядуурлыг бууруулах албаны дарга Хуан Шүжюнь хэлэхдээ:

- Ядуурлыг бууруулах ажил бол Нам дээд хэмжээгээр чухалчилж байгаа ажил болно. ХКН-ын XIX их хурлын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний хийсэн тайланд ардын амьдралыг сайжруулах талаар ярихдаа, 2020 он болоход Хятад улс одоогийн хэрэгжүүлж байгаа баримжаагаар хөдөө тосгоны ядуу буурай хүн амыг бүгдийг ядуурлаас гаргах ажлыг биелүүлж, ядуу буурай шянийг бүгдийг ядуурлаас ангижруулна гэжээ. Зөв оновчтой ядуурлаас бууруулах ажлын өмнө фронтод ажиллаж байгаа бид намын төв хорооны заавар ёсоор ядуу буурай иргэдийг дэмжиж нэг өдрийн өмнө боловч ядуурлаас гарахаар малчин тариачидтай сэтгэл нэгдэн зүтгэн ажиллана гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл