
Хятад улсын дарга Ши Жиньпин үер усны аюулаас сэргийлэх болон үер усны аюултай тэмцэх талаар 07 дугаар сарын дунд үеэс эхлэн чухал заавар өгсөн байна.
Тэрээр үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын үүрэг хүнд, бүхий л газар нутгийн байгууллага нэгж ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалахыг тэргүүнд тавих хэрэгтэй. Үер усны аюулаас сэргийлэх болон үер усны аюултай тэмцэх ажилд зүтгэн, ард түмний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хэвийн үйлдвэрлэл сэргээх зэрэг талаар сайн ажиллах хэрэгтэй гэж онцолсон байна.

Мөн дарга Ши Жиньпин үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх болон гамшгаас аврах ажлын талаар 4 шаардлага дурджээ.
1. Үер усны аюулаас сэргийлэх буюу үер усны аюултай тэмцэх талаар хариуцлагын дүрмийг сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.

2. Шинжлэх ухаанч, зөв оновчтой урьдчилсан мэдээлэл, урьдчилсан таамаглал гаргах хэрэгтэй.
3. Цэргийн болон иргэний хамгаалалтын уялдаа холбооны механизмыг бэхжүүлэх хэрэгтэй.
4. Гамшгийн дараах ус ашиглалтын бүтээн байгуулалтыг одооноос анхаарах хэрэгтэй.

